Б.Гангаамаа Монголын уулчдын үндэсний холбоог удирдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 03

Монголын уулчдын үндэсний холбооны Ээлжит бус чуулган өчигдөр (2023.12.02) боллоо.

Чуулганаар холбооны шинэ удирдлагыг сонгох санал хураалт явуулахад Гавьяат тамирчин Б.Гангаамаа ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Өөр нэгэн чухал шийдвэр гарсан нь Олимпын спорт авиралтын төрлийн үйл ажиллагааг Монголын уулчдын үндэсний холбоонд хамааруулахгүйгээр тусад нь бие даалган хөгжүүлэх тухай байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top