Шинэ жилийн хамгийн эрэлттэй үзвэр "Цөмөөхэй"-н тов тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

Арванхоёрдугаар сарын тоолол эхэллээ.

Шинэ жил, үзэсгэлэнт гацуур, будрах цасан ширхэг, бас "Цөмөөхэй"-тэй уулзах өдрүүд... Ийм болохоор аз жаргалаар ундарсан арванхоёрдугаар сарыг хайрламаар, гарт баригддаг бол өндрөөс өндөрт өргөөд, тэврэн үнсмээр санагддаг. 

Монголын балетын хөгжил сангийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа толилуулж, зул сарын хамгийн том бэлгийг сонгодог урлаг сонирхогч хүүхэд залууст, бүх насны үзэгчдэд барьдаг болсон билээ. 

Баярт мэдээ дуулгахад, Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдох "Цөмөөхэй" балетын тов тодорчээ. 

Сэтгэл догдлон догдлон хүлээдэг "Цөмөөхэй" балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцож, тоглолт бүр өвөрмөц онцлог, сонин, содон дэлгэн толилуулах болно. 

Энэ жилийн "Цөмөөхэй"-д Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруул, балетчин Б.Халиунаа, Х.Галтулга, Б.Дөлгөөн, Г.Нямцэрэн нарын гоцлох гайхалтай мэдээг дуулгая. 

Бүжгэн жүжгийн гол дүр Клараг З.Анирлан, С.Халиун, М.Номин нар бүтээх бол эрэлхэг модон цэргүүд, хөгжилтэй хурганууд, сахиусан тэнгэрүүд, орон орны хүүхэлдэйнүүд ийн хэдхэн хоногийн дараа Дуурийн театрын тайзнаа амилах нь ээ.

Сонгодог урлаг сонирхогч та бүхнийг хүндэтгэн урьж байна. Тасалбар тун удахгүй худалдаанд гарахыг Монголын балетын хөгжил сангаас өнөөдөр зарлаад байна. 

"ЦӨМӨӨХЭЙ” балетын тоглолтын хуваарь

Хаана: Дуурь, бүжгийн эрдмийн театр
 

Арванхоёрдугаар сарын 22-нд 19:00 цагт

Арванхоёрдугаар сарын 23-нд 13:00, 17:00 цагт

Арванхоёрдугаар сарын 24-нд 14:00 цагт 


Утас: 77070808

info@mongolianballet.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top