Ж.Ганбаатар: Түлш, шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

МОНГОЛ УЛСЫГ ТҮЛШНИЙ ХОРИГТ ОРУУЛААГҮЙ, НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2023.11.29/ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Холбооны хуралтай удаа дараа холбогдсон тул яаралтай арга хэмжээ авч, мэдээллүүдийг нэгтгэн авсан гэдгээ ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов энэ үеэр тодотгожээ. Мөн “Роснефть” компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй, хэвийн хийгдэж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна.

Ингэснээр өчигдөр 117 вагон түлш хилээр орж ирсэн бөгөөд ирэх сарын 02-ны өдрийг хүртэл нийт 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс албан ёсоор ирүүлсэн байна. Мөн нийлүүлж буй шатахуун, түлш хилээр нэвтэрснээс хойш буюу монголын талын тээвэр зохион байгуулалтын асуудалд зарим бэрхшээл тулгарч буй тул анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүсчээ. Энэ хүрээнд Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн орлогч дарга оросын талаас бүрэн хариуцан ажиллахаар болжээ.

ОХУ-РУУ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТВАРГҮЙ НИЙЛҮҮЛНЭ

Тус уулзалтын талаарх мэдээллийг /2023.11.29/ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд өгсөн. Тэрбээр, УИХ-ын дарга ОХУ-ын Төрийн Думтай холбогдож, тодорхой асуудлуудыг зохицуулсан. Өнөөдөр 117 вагон түлш орж ирнэ. Ойрын хугацаанд нийтдээ 730 вагоныг оруулж ирнэ. Хамгийн гол нь төмөр замын тээвэрлэлт дээр асуудал байгаа юм билээ. Тиймээс ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов УИХ-ын даргаас төмөр замын тээвэрлэлтийн Монгол талыг хариуцсан тодорхой эзэнтэй болгож өгөхийг хүссэн. Орос талаас нийлүүлэлт тогтмол байгаа. Хориг тавих зэргээр ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлсэн. Гол нь тээвэрлэлтийн асуудал л гараад байгаа юм билээ. Уулзалтаар шатахуун, түлшнээс гадна тодорхой бараа бүтээгдэхүүнүүдийг гаалийн татвараас чөлөөлөх асуудал яригдсан. Манай талаас 800-гаад барааг татвараас чөлөөлөх санал тавьсан байсан. Харин нөгөө талаас мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширийг тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөхөөр тохирсон.

Ж.ГАНБААТАР: ТҮЛШ, ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мөн энэ асуудлаар /2023.11.29/ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргыг би урьсан. Монголын талын дарга Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий сайд, мөн надтай уулзана. Ингэж уулзахдаа түлш, АИ-92 шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна. Тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. ОХУ-аас өвлийн түлшинд зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулаад Монгол руу экспорт хийж байгаа. ОХУ-аас Монголд огт хориг тавиагүй. Өвлийн дизель түлш орж ирж л байгаа, хоригтой байсан бол орж ирэхгүй. Энэ сарын 1-нээс 23-ны хооронд 97 мянган тонн түлш орж ирсэн. Энэ жил манай улс 62 сая тонн нүүрс экспортолсон. Тийм ч учраас сарын нөөц болох 90 мянган тоннын 45-ыг нь уул уурхайн салбар эзэлж байна. Энэ муу зүйл биш л дээ. Алтнаас илүү стратегийн бүтээгдэхүүн учраас түлш, шатахууны нөөцийн талаар мэдээллэх нь буруу. Нэг тонн түлшийг ирэх сард БНХАУ 1090, ОХУ 855 ам.доллароор нийлүүлэх боломжтой гэсэн үнэ өгсөн. Үүнээс харахад өнөөдөр байгаа үнээсээ ОХУ багассан үнэ санал болгосон. Тийм учраас би үнэ буурч байгаа, битгий нөөцлөөрэй гэж хэлээд байгаа. Тасалдал огт байхгүй, хэрэглээгээ гүйцэхгүй байна.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(202.126.89.143) 2023 оны 12 сарын 01

Гуйхаа мэдэж бгам уу ашгүй гуйдаг гэлэгийг мэддэггийн бна

0  |  0
Gh(66.181.180.192) 2023 оны 12 сарын 01

Guihaas umnu uuriin neftiin uildveree xurdsm duusgaach heden jil boljiin pizda

0  |  0
Top