"WEB AWARDS 2023" тэргүүн наадмын үеэр САЙТЬН ОНЦЛОХУУД тодорно

2023 оны 11 сарын 24

Монголын цахим сэтгүүл зүйн салбарын "WEB AWARDS 2023" тэргүүн наадам Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүлзүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  

Тус наадмыг Монголын сайтын холбоо, ЦХХХЯ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй. 

"WEB AWARDS 2023" наадмын үеэр

- Онцлох сайт

- Онцлох редакци

- Онцлох бүтээл,

- Онцлох дебют сайт

- Онцлох орон нутгийн сайт

- Төсөл хэрэгжүүлэгч сайт

- Төрөлжсөн мэдээллийн сайт 

- Вэб сайт хөгжүүлэгч

- Онцлох апп хөгжүүлэгч

- Онцлох сэтгүүлч

- Гадаад мэдээний сэтгүүлч

- Онцлох зурагчин 

- Онцлох менежер зэрэг номинациудаар тус тус онцлохуудаа шалгаруулна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top