“Байгаль хамгаалагчдын II чуулган болно

2023 оны 11 сарын 21

“Байгаль хамгаалагчдын II чуулган” 2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Соёлын төв өргөөнд болно.

2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ удаагийн чуулганд 21 аймаг, нийслэл, Улсын тусгай хамгаалалттай газруудын 500 байгаль хамгаалагч ирж анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top