Дорноговийн “ДОГШИН ХУТАГТ”

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэвлэл мэдээллийн баатраар нэгэнт тодорчээ. Бид Монгол Улсын шүүх биш учраас түүний хүн зодсон эсэхийг огтхон ч тунгаахгүй. Тэгэхээр уламжлал ёсоор гишүүдийн тухай цуврал бичил хөргөөр түүнийг уулзуулах гэсэн хэрэг. Уг нь хэдхэн жилийн өмнө Б.Дэлгэрсайхан гишүүнд “Дорнын говь” хэмээх мах бэлтгэдэг компаниас өөр овоглох зүйл аймгийн хэмжээнд бараг л байгаагүй болов уу. Байсан ч би мэдээгүй байж болно. Гэтэл өнөөдөр Дорноговь аймагт баригдаж боссон, босох гэж байгаа эмнэлэг, сургууль, орон сууцнаас эхлээд түүгээр овоглох зүйл олон болжээ. Өнөөдөртөө арай гишүүнээрээ овоглосон өрх айл байхгүй бололтой. Уг нь бид чинь догшин хутагт Д.Данзанравжаагаар титэмлэн бахархаж ирсэн түмэн. Харин өнөөдөр Б.Дэлгэрсайхан гишүүнээр овоглохдоо тулж байгаа учраас сонгогч олон ч түүнийг “Догшин хутагт”, “Баян хутагт” хэмээн нэрийдэх болжээ. Миний хувьд “Догшин хутагт” бус “Ноён хутагт” гэж нэрлэмээр байвч дорноговьчуудын өмнөөс зөрж чадсангүй, “Догшин хутагт”-аараа яваг дээ.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ч шаардлага өндөр тавьдаг, ширүүн дориун харьцаатай гэх шүүмжлэл өрнөдөг. Тэр ч бүү хэл аймгийн удирдлагууд шийдвэр гаргахдаа хүртэл гишүүнийхээ амыг хардаг болсон гэх. Ажил хэргийн харилцаа янз бүрийн замаар өрнөдөг ч биз, хувь хүний араншин ч байдаг л биз. Энэ тухай би ямар харж сонсож суусан биш, мэдэх юм байхгүй. Нутаг зоны дунд нэгэнт тархасан үгнээс түүвэрлэх төдий сууна. Яахав ээ, тойрогтоо санаа зовдог л гишүүн байгаа биз гэж бодогдох. Болохгүй нэгэнд “таван салаа боов” ч хүртээсэн сураг ажиг байдаг. Бодоход үүнээсээ үүдэж, “Догшин хутагт” нэр аваа биз ээ. Манай дорноговьчууд ч угаасаа шооч түмэн хойно.

Бүх зүйлд гар хуруу, хошуу амаа дүрж байж санаа амардаг нэг тийм зүдэргээтэй өрхийн тэргүүн олон байдаг даа. Тэдний нэг гээд ойлгочиход ч болохгүй зүйл алга. Тойргоос сонгогдсон гишүүд бүгд л ийн хөл алддаг нь нууц биш. Ер нь Б.Дэлгэрсайханы энэ байдал эрчээрээ яваад өндөр авбал энд тэнд таарсан хүмүүс “Та Дэлгэрсайхан аймгийн харъяат уу” гэж асууж ч мэдэхээр оволзож байдаг шүү. Тэр богино хугацаанд мандаж дуурсахаас ч аргагүй олон зүйлд нэр алдраа шигтгээд авчээ. Дорноговийн төвд “Мандах наран-1, 2” орон сууцны хороолол босож, өдгөө түрээсийн орон сууц гээчийг босгож байна.

Дорноговьчууд “Манай гишүүний барьж байгаа байр” л гэнэ. “Мандах наран” хороолол гэхээсээ илүүтэй “Дэлгэрсайханы орон сууц” л гэнэ. Нөгөө талаар Б.Дэлгэрсайхан гишүүн аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ачмгүй татсан болов уу. Спортын ордон, эмнэлэг, сургууль, зам харгуй гээд олон зүйл баригджээ. Энэ бүгдийг “Дэлгэрсайханы бариулсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг” хэмээн нэрийднэ.

Түүний хувьд Монгол Улсын толгой хөрөнгөтнүүдийн нэг гэдэг. “Болд төмөр ерөө гол” тэргүүтэн олон компани аж ахуйн нэгж байгааг дурдахын зэрэгцээ хөрөнгө мөнгийг нь хүртэл яг таг тоолчихсон мэт ярих нь бий. Тэр ч бүү хэл оффшор дансыг нь хүртэл гаргаж ирээд зарга хийж яваатай таарч байв. Миний хувьд хэтэвч, хөрөнгө рүү өнгийж хараагүй учраас мэдэхгүй юм. Харин “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг бол туйлын үнэн гэдгийг түүний аж төрж байгаа байдлаас харж болно. Гагцхүү эмнэлэг, сургууль гээд аливаа зүйл барих болохоор Б.Дэлгэрсайхан гишүүн очиж шав тавина, баригдаж дуусахаар нь тууз хайчлаад байхаар иргэд “Манай гишүүн л барьсан” гэж ойлгодог бололтой.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс цухасхан харвал УИХ-ын гишүүн болсон даруй эхний хоёр жилд тус тус 10 тэрбум төгрөгийн орлогтой байсан гишүүн маань 2020 онд орлого нь илтэд буурсан гишүүдийн тоонд оржээ. Түүнээс бус үхэхээс бусдыг үзэж цуглуулсан хөрөнгөөрөө байшин барилга бариад бэлэглээд байх хүн гэж хаа байхав. Манай нөхцөлд бизнес хийх амаргүй гэдгийг өөрөө ч ярьж байсан санагдана. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг Монгол Улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарав. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, бичил бизнесийн салбарт болтугай ч ахиц гарсан гэдэгт эргэлзээ бол бий. Шилдгээр цоллуулах болсон гол шалтгаан нь уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ашиглалтын болон хайгуулын 200 гаруй лицензийг цуцлуулж, үндсэн олборлолт хийж байгаа компаниудаас Орон нутгийг хөгжүүлэх санд багагүй хөрөнгө оруулалт татаж байв. Үүгээр л орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт хийсэн. Б.Дэлгэрсайхан ч төсвийн хөрөнгө татахад гол үүрэг гүйцэтгэсэн байх. Үүгээрээ тэр яах аргагүй төрд ч түмэнд ч нөлөөтэй. Нөгөө талаар тус аймгийн Алтанширээ суманд Газрын тос нэрэх үйлдвэр, Зүүнбаян Тавантолгойн чиглэлийн төмөр зам барьж, үүнийг дагалдах зам харгуй, орон сууцнаас эхлээд дэд бүтцийн ажил хийгдсэн зэрэг зүйлс нөлөөлсөн. Уг нь УИХ-ын гишүүн бол хууль санаачлан батлуулж, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын ажилтан хүн. Түүнээс бус энд тэнд очиж, барилга байшингийн шав тавьж, тууз хайчлаад байдаг ч хүмүүс биш. Бид нэгэнт ийм жишиг тогтоосон хойно “Усыг нь уувал ёсыг нь дагах”-аас өөр замгүй.

Б.Дэлгэрсайхан гишүүнд нутаг зонынхон талтай, түүнийг амаа олохгүй магтдаг. Үүнийг буруутгах аргагүй. Ямар нэгэн байдлаар дорноговьчуудад таалагдсан хэрэг. Зүдэрсэн зовсон иргэддээ ч халаасаа тэмтэрдэг гэх юм билээ. Үүнээс харахад аймгийн удирдлагууд гишүүнийхээ үг хүсэл байдаг нь үнэн бол тэд ч таалагдаж таарна. Ерөөсөө манай бүх гишүүн орон нутгийн удирдлагыг шууд бус утгаараа гартаа хийхийг санаархаж ирсэн. Энэ санаагаа ч хэрэгжүүлж ирсэн. Тэр бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын унаган хүүхэд, 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль төгсөөд аймгийнхаа болон Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаагч, Ахлах мөрдөн байцаагч, Тасгийн даргаар ажиллаж байсан хүн. Ийнхүү Монгол Улс шинэ нийгэмд шилжээд удаагүй байх 1993 оноос “Дорнын говь” компани, 2004 оноос УИХ-д сонгогдох хүртэл “Болд төмөр Ерөө гол” компанийн захирлаар ажилласан гэхээр бизнесийн гуч шахам жилийн намтартай хүн. Одоогоор түүний бизнесийн намтар жин дарж байгаагаас улс төрийнх нь намтар тун нимгэн явна. Зузаалах эсэх нь хувь улстөрчийн үйл хэрэг, цаашдын замнал л мэдэх хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
соном(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

энэ бөөр өндөр үнээр авна гээд байдаг хүмүүсийг манай тагнуул цагдаа таних уу хүүхэд алга болоод байдаг эд нар нэг л сэжиг төрүүлээд байдаг юмшүү

0  |  0
соном(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

хярвас үнэрттэл магтах гээд ой гуттал бөөлжис цутгатал дэмий донгосчээ с.ууганбаярнэг байрны мөнгөөр бичсэн байж таарна ингээд хятад гаралтай хүмүүс цаанаа л нэгондоо шүү бие биенээ эвтэйхэн дээш түлхээд цухуйлгаад байдаг Одоо банкийг бүхлээр нь зажлалгүй залгиж чадсан баавар батбаяраараа бичүүлбэл ирэх сонгууль хармаанд гэсэн үг эрлийзүүд яаж ийгээд цагдаа шүүхэд шургалчихсан байдаг хэцүү л хүмүүсдээ

0  |  0
DR. PRADHAN(102.89.46.230) 2023 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(102.89.47.159) 2023 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(102.89.47.159) 2023 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Даваа(66.181.191.207) 2023 оны 11 сарын 20

ийм бөөлжис цутгам, пялдага юм бичихээсээ ичдэггүй юм байх даа, яаж сэтгүүлч гэж явдаг байнаа

0  |  0
1(202.9.40.125) 2023 оны 11 сарын 20

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
1(202.9.40.125) 2023 оны 11 сарын 20

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
би(202.179.15.130) 2023 оны 11 сарын 20

яах гээд байгаагаа мэдэхгүй зүгээр л бөгс ухаж таашаал авдаг хүн хогнууд их байхиимаа\n

0  |  0
эрдэнэ(202.179.15.130) 2023 оны 11 сарын 20

юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй ард олондоо тустай зүйл их л хиисэн гэчээд ву ч гээд байгаа юм төрөөс хулгай хииж тэрбумтан болоогүй нутагтаа зөндөө юм хииж нутагтаа хүндлүүлж чаджээ самаас ялгаатай нь\n

0  |  0
зочин(59.153.112.33) 2023 оны 11 сарын 20

буян нүгэлээ мэдэхгүй хэзээ үхэх хэд наслахаа мэдэхгүй тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр амьдарч эд хөрөнгө хурааж авахын төлөө хягааргүй тэмүүлэн идсэнээ хүртэл шингээхгүй болно гэсэн цөвүүн цагийн тухай богдын бошгод хэлсэн үгийн тод жишээ энэ новшдоо

1  |  0
Top