Б.Дэлгэрбаяр, Х.Бямбарагчаа нар Муслим Магомаевын уралдааны гала тоглолтод дуулна

2023 оны 11 сарын 16

Чечень улсын нийслэл Грозный хотноо энэ сарын 13-ны өдрөөс зохион байгуулагдаж буй Олон улсын дуурийн дуулаачдын VI уралдааны шүүгчдийн шийдвэрээр Монгол Улсаа төлөөлж буй хоёр дуучин хүндэтгэлийн гала тоглолтод дуулахаар болжээ.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрыг төлөөлж дуучин Хүрэлбаатарын Бямбарагчаа, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Баяраагийн Дэлгэрбаяр нар өнөөдөр Москвагийн цагаар 16.00 цагаас эхлэх наадмын хүндэтгэлийн тоглолтод дуулахаар уригдлаа.

Шүүгчдийн нэрлэснээр, “Монгол Магомаев” бол Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Б.Дэлгэрбаяр аж. Тэрбээр хоёр дахь жилдээ М.Магомаевын олон улсын уралдаанд шүүгчдийн урилгаар оролцож байгаа билээ.

Тус уралдаанд 18-35 насны 200 гаруй дуулаач оролцож, финалд 40 уран бүтээлч дуулжээ. Уралдааны шагналтнууд өнөөдөр орой тодрох аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.145) 2023 оны 11 сарын 16

Гайхалтай сайхан дуучиндаа\nӨвриин сайхан хангайгаас ойрд чинь \nӨндөр дээд хүндэтгэл олон гайхалтай залуус хүртэж баыхчиньвээ\nТөвшинсайхан Чингис хаан одон\nБямба Отгон бахархалын өдриин барилдааны түрүү\nБаяраагиин Дэлгэрбаяр \nДэлхиин том уралдааны шилдэгт тунаж үлдэж

0  |  1
Top