Германы иргэд Газын зурвасаас амьд гарах эсэхээ мэдэхгүй байна гэв

2023 оны 11 сарын 05

Газын зурваст амьдарч байгаа Германы иргэд Берлинд хандан нүүлгэн шилжүүлэх ажил маш удаан явагдаж байгаад гомдолложээ.

Зарим хүн шалган нэвтрүүлэх цэг “Рафах”-аас зөвшөөрөл хүлээгээд хэд хонож буйгаа учирласан байна. Тэд Газын зурваст амьдрал бус үхэл харж өдөр хоногийг өнгөрөөж буйгаа хэлээд “Эндээс амьд гарах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа 7000 орчим гадаадын иргэн байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top