Газын зурвас руу 419 ачааны машин тусламж оруулжээ

2024 оны 04 сарын 09

Израилийн арми өнгөрсөн 24 цагийн хугацаанд Газын зурвас руу 419 ачааны машин хүмүүнлэгийн тусламжийг оруулах нөхцөлийг хангаж ажилласан талаараа мэдэгджээ.

Дээрх тусламж шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн бол агаараас мөн 258 боодол хүнсийг хаясан байна.

Израил Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдэж, тус бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл олон улсын байгууллага болон улс орнууд Израилд ийм алхам хийхгүй байхыг уриалж, Рафах хотод цэргийн ажиллагаа явуулбал энгийн иргэд олноор амь үрэгдэж, эрүүл мэндийн тогтолцоо сүйрч, дүрвэгсдийн тоо үлэмж нэмэгдэнэ гэж анхааруулсаар байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top