Археологичид Европт хамгийн анхны том хэмжээний дайн хэзээ гарсныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

Испанийн Вальядолидын их сургуулийн археологичид Европт анхны том хэмжээний дайн Шинэ чулуун зэвсгийн үед буюу ойролцоогоор таван мянган жилийн өмнө гарсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Урьд өмнө Хүрэл зэвсгийн үед буюу 4-2.8 мянган жилийн өмнө болсон гэж үздэг байжээ.

“Scientific Reports” сэтгүүлд бичсэнээр, таван мянган жилийн настай 300 гаруй хүний шарилыг задлан шинжилснээр, тэдний ихэнх нь дайны золиос болсон гэсэн дүгнэлт хийжээ. Шарилуудыг Испанийн Риоха Алавеса бүс нутагт илрүүлжээ.

Судалгаагаар шарил нь олдсон эртний хүмүүсийн 23.1 хувийнх нь яс нь гэмтсэн, ингэхдээ 10.1 хувийнх нь гэмтэл нь эдгээгүй байжээ. Түүнчлэн, өсвөр настнууд болон эрчүүдийн 74.1 хувь эдгээгүй, 70 хувь нь эдгэсэн гэмтэлтэй байсан нь эмэгтэйчүүдээс хамаагүй их байжээ. Энэхүү ялгаа нь Европт олдож байсан Хүрэл зэвсгийн үеийн шарилуудад илэрдэггүй байна. Шарх нь эдгэрсэн шарил харьцангуй өндөр хувьтай байсан нь мөргөлдөөн хэдэн сарын турш үргэлжилсэн гэх таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Чулуун зэвсгийн үеийн дайн дэгдсэн шалтгаан нь тодорхойгүй археологичид Чулуун зэвсгийн үед омог хооронд дайсагнасан харилцаа зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top