ТВ8 телевиз БНСУ-ын "Кукимедиа" корпорацитай ХАМТАРНА

Админ | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

“Эрхэт Монгол медиа групп”, түүний харьяа Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз БНСУ-ын "Кукимедиа корпораци"-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

БНСУ-ын “Кукимедиа корпораци” (Kukimedia corporation) нь өргөн нэвтрүүлгийн Kukihealth телевиз, өдөр тутмын “Кукмин Илбу” (Кukmin Ilbo) сонин, мэдээллийн KukiNews цахим сайт, сэтгүүлийг эрхлэн гаргаж, контент үйлдвэрлэл, нийгэмд хувь нэмэр оруулах төсөл, үзэсгэлэн яармаг, форум зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өргөн нэвтрүүлгийн Kukihealth телевиз нь тус улсын нийт 16 сая өрхөд болон онлайн сувгуудаар дэлхий дахин; эфирээ хүргэдэг байна.

“Эрхэт Монгол медиа групп”, ТВ8 телевиз “Кукимедиа корпораци”-тай хамтарч ажилласнаар албан ёсны эрхтэйгээр харилцан мэдээлэл, контент солилцох, хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон төрлөөр хамтарч ажиллах боломж бүрдэж байна. 
 

Top