Египет Газын зурвастай залгаа хил дээрээ танкнууд төвлөрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

Египет улс Газын зурвастай залгаа хилийн “Рафах” боомт орчим олон арван танк төвлөрүүлээд байна гэж “Times of Israel” мэдээлжээ.

Египет хилийн шалган нэвтрүүлэх боомт орчим хуягт машин татсанаар олон мянган дүрвэгсдийн давлагаа нөмрөн орж ирэхээс сэрэмжилж байна. “Рафах” боомт нь Газын зурвасаас ангийн иргэдийг Синайн хойг руу нүүлгэн шилжүүлэх, хүнс, тусламж хүргэх цорын ганц гарц болоод байгаа юм. “Associated Press” агентлагийн мэдээлж байснаар, Израил улс Синайн хойг дээр Газын зурвасын 2.3 сая иргэнийг байршуулах төлөвлөгөө боловсруулж байжээ.

НҮБ-ын мэдээллээр, Газын зурваст хурцадмал байдал үүссэнээс хойш 1.4 сая хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top