Израилын танкууд Газын зурваст тулж ирээд байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

 

Израилын Зэвсэгт хүчний танкнууд Газа хотын захад тулж ирээд байна гэж Agence France-Presse мэдээлжээ.

Хуягт машинууд Газын зурвасын умард болон өмнөд дүүргүүдийг холбосон гол замыг хаажээ. Израилын Батлан хамгаалах армийн төлөөлөгч Даниэл Хагари Израил Газын зурвас дахь хуурай газрын цэргийн ажиллагааныхаа цар хүрээг тэлж байгааг мэдэгджээ. Түүний мэдээллээр, Израил төлөвлөгөөнийхөө дагуу хуурай газрын ажиллагаагаа өргөжүүлэн, танкийн цуваа болон анги нэгтгэлүүдээ Газын зурвас руу илгээгээд байна. Газын зурваст хуурай зам, хуягт тан, их буу, инженерийн нэмэлт хүч ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top