СЭТГҮҮЛ ЗҮЙ I Сонин өөрөө сонин л байвал хэн ч уншина

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Цахим орчин элдэв эрээн мяраанаар давалгаалахтай зэрэгцэн  тэндээс мэдээлэл аваад сонин уншихаа больсон, захиалахаа ч байсан гэх үг зарим хүний амнаас дуулдах болсон. Гэтэл үгүй юм, “соёлтой хүний өглөө сонин уншихаас эхэлдэг” гэдгийг хэлж байгаа, баталж, нотолж байгаа уншигчид цөөнгүй.

Сонины редакциар шинэ номоо бариад, эсвэл сэтгүүлчидтэй санал  бодлоо хуваалцахаар, сонинд гарсан сонирхолтой мэдээллийн араас халуун яриа өрнүүлэхээр  янз бүрийн хүмүүс орж гарч, бужигнаж байдаг хөл их,  чих урт өвөрмөц ертөнц. Өчигдөр нутгийн маань ах орж ирээд гарлаа. Өдөр тутмын хэдэн сониныг алагчлалгүй бүгдийг авч уншиж, сонин сайхныг хуучилж, шинэ санаа өгч байдаг хүн л дээ. Тэгээд уулзсан хүмүүсээс зориуд асуудаг уламжлалт асуултаа асуулаа.

“Та сониноос ямар мэдээлэл түлхүү авч байна” гэхэд минь “Би бол өглөө эрт босоод мэдээ сонсоно. Өдөр тийшээ бүх сониныг хайж олоод бүгдийг  эргүүлж  хардаг. Сонинд гарч байгаа материалууд дотор соён гэгээрүүлэх, ёс суртахуун, мэдлэг түгээсэн байвал сайн шүү. Ийм материал ховор байна. Бие биеэ давтсан мэдээллүүдээс аль болох зайлсхийвэл зүгээр шүү. Хуудас эргүүлээд үзэхэд унших юмаар ядмаг байж болохгүй. Тэгэхээр сонин гаргаж байгаа редакцийнхан тухайн өдрийн дугаартаа ямар ч хүнд хэрэг болох, сонирхлыг нь татах нэг сайн материал нийтэлдэг байгаасай гэж хүсдэг. Сонинг эргүүлэхдээ үнэхээр сонирхол татсан, сэтгэл хөдөлгөсөн, хэн хүнд хэрэг болох юу байна гэж эрж хайдаг болохоос байдаг л нэг мэдээнүүд, наад захын  эрээвэр хураавар юм байвал уйтгартай. Олон жил сонин уншсан хүний хувьд сэтгүүлч дүү нартаа хэлэхэд хүнд хэрэг болох мэдээлэл сайтай ядаж нэг нийтлэлийг дугаар бүртээ оруулж байгаарай гэж хүсье” хэмээн хариуллаа.

Сонин өөрөө сонин л байвал мэдээллийн түүчээнд торж үлдэх нь ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top