Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Тэрбээр “Дэлхийн банкны уулзалтад яваад ирэхэд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудал яригдсан байна. Энэ бол ямар ч боломжгүй юм. Энэ татварын тогтолцооны асуудал шүү. Гэнэт шийддэг асуудал биш. Судалгаатай, төсвийн нөлөөлөл ямар байх, татварын өөрчлөлт орсноор татварын суурьд ямар нөлөө үзүүлэх вэ, аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэтээр олон талаас нь авч үзэх хэрэгтэй.

Тэгээд ч энэ асуудлыг олон нийтээс санал асуулгаар шийддэг юм биш. Эрүүгийн хууль, татварын хуульд санал авна гэдэг мэргэжлийн бус. НӨАТ-ын татвар нь төсвийн орлого бүрдүүлэх, бүртгэлийн системийг сайжруулах, ил болгох, далд эдийн засгийг ил гаргах зорилготой. Суурь зорилго нь далд эдийн засгийг ил болгох юм. Өнөөдөр 69 хувьтай байгаа нь олон улсын жишигт хүрэхгүй байгаа. 90 хувь руу дөхүүлэх шаардлагатай байна. 

НӨАТ-ын орлого нь төсвийн орлогын маш тогтвортой, багагүй хэсгийг бүрдүүлдэг. Төсвийн 25 хувийг бүрдүүлдэг. Ирэх жилд 27.5 хувьд хүрнэ. Буцаан олголт 2 хувь байхад 400 тэрбум гарч байгаа бол 5 хувь болгоход 600 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвөө өргөн барьчихсан, маргааш эхний хэлэлцүүлэг болох гэж байхад 600 тэрбум төгрөгийн төсвийн орон зай байхгүй. Төсвийн алдагдал нэмэгдвэл маш олон ухралт хийгдэнэ гэсэн үг”

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.233) 2023 оны 10 сарын 19

Сангийн сайд жавхлан боломжтой юм огт ярьдаггүй иргэдээс бүгдийг хармалдаг саад тотгор

0  |  0
Одоо солих цаг болсо(43.242.243.21) 2023 оны 10 сарын 19

Энэ хүн боломжгүй чадахгүй байж болно. Хүнээс НӨАТ татвар нэрээр мөнгө хурааж аваад хагасыг нь буцааж өгч чаддаггүй юм байна. Тэгвэл өөр үүнийг хийж чаддаг хүн байж л таараа ямар бурхан залчихсан биш Жавхлан хэзээ нэгэн цагт албан тушаалаасаа бууж солигдоно биз дээ. Чаддаг хийдэг хүнийг нь тавих хэрэгтэй МАН ард иргэдийнхээ төлөө биш намынхаа төлөө энэ хүнийг энэ албанд байлгаж байна...

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2023 оны 10 сарын 18

Ард олны эсрэг дуугарч байгаа энэ мэтийн дайснуудыг бүгдий нь устгаж цаазлах ёстой.

0  |  0
00(116.130.37.128) 2023 оны 10 сарын 18

Пэлцийсэн усны үхэр чамаас авч байгаа бишээ матарааа

0  |  0
Зочин Т(66.181.182.35) 2023 оны 10 сарын 18

Энэ Жавхлан нөхөр дандаа л болохгүй л гэх юм аа. Өөрийнхөө карманаас гаргах гэж байгаа юм шиг!!! Боломж бололцоо бий шүү. Ноён нуруутай түмнээ гэсэн сэтгэлтэй байгаарай Жавхлаан! Ард иргэд чинь хууль журмынхаа дагуу асуудал тавьж байгаа юм шүү. Сандал ширээтэйгээ зууралдах гэж байгаа бол бүтэхгүй л болов уу?

0  |  0
Ард(202.126.88.109) 2023 оны 10 сарын 18

Болохгүй юм гэж байхгүй болдоггүй л юм бол НӨАТ авхаа больчих оо Жавхлан чаддагүй юм бол чаддаг хүнийг нь ажиллуулж болно...

0  |  0
зочин(66.181.188.26) 2023 оны 10 сарын 18

Монголчууд бид юуны өмнө нэгдэж нийлээд НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлж 5-10 хувь болгох талаар саналаа албан ёсоор гаргаж, УИХ, ЗГ-т хүргүүлэх хэрэгтэй юм. Дараа нь хэлэлцэхгүй гэдэг юм уу эсвэл бүр нэмэхгүй энээ тэрээ гэж энэ Жавхлан нөхөр солиорох юм бол нэгдэж огцруулах асуудлыг ярих ёстой байхаа. Тэр ч бүү хэл ЗГ-ыг огцруулах цаашилбал 2024 оны сонгуулиар МАН-ыг унагаах гээд авах арга хэмжээ бол ард түмний гарт байх л ёстой доо.

0  |  1
bid(202.21.107.1) 2023 оны 10 сарын 18

chi meddegin bishee eniig

1  |  0
Ард(43.242.243.21) 2023 оны 10 сарын 18

Чадна уу чадахгүй юу гэж хэн ч энэ Жавхлангаас асуугаагүй нийгмээрээ нийтээр санал гаргаж хэлэлцүүлээд 100000 хүний санал авсан бол УИХ, ЗГ энэ асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэх ёстой энэ үүднээс ийм цахим системийн санал асуулгыг бүх л хуулийн төсөлд явуулхаар хийсэн тэгээд ч НӨАТ төлөгч юм худалдан аваад НӨАТ-т өгсөн мөнгөө буцаан авах тухай яригдаж байгаа болхоос сангийн сайдын сангаас мөнгө гаргуулж авах гээгүй байна...

1  |  0
zochin(59.153.112.161) 2023 оны 10 сарын 18

Сангийн сайдуудаас хамгийн тэнэг нь энэ нөхөр. Мал

1  |  0
Бат(202.9.46.189) 2023 оны 10 сарын 18

НӨТ-ын азтан гэж шоудаж байхаар хувиа нэмээч

3  |  0
bi (202.21.96.212) 2023 оны 10 сарын 18

Tulsun munguu butsaan avah bolohoor mungu baihgui bolchino. Hulgai hiih bolohoor heden ih nayadaa rni naana shuu dee...

1  |  0
bi(202.21.96.212) 2023 оны 10 сарын 18

Hulgailah bolohooroo heden ih nayadaar ni hulgailna shuu dee.....

1  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 18

доншуучилж явж ирчихээд битгий хуц. тэр сугалаа гэдэг шоугаа болиод 5 хувь болго.

2  |  0
.(66.181.184.238) 2023 оны 10 сарын 18

НӨАТ гэдэг нь боловсон луйвар буюу дээрэм

3  |  0
иргэн(202.9.47.28) 2023 оны 10 сарын 18

5% буцаан олгох нь зөв . Сугалааг бол болих хэрэгтэй. Хэн аваад байгаа нь тодорхой бус , үнэн явагдлаа гэхэд хэдхэн хүн авна.\n 5% бол бүх иргэн шударгаар авна.

3  |  0
Жавхлант(203.23.199.2) 2023 оны 10 сарын 18

Иргэд сугалаанд итгэхээ больсон тул 5 хувь болгоход далд эдийн засаг ил гарах тооцоог бодооч 600 тэрбумыг бараг гараад ирнэ дээ Сугалаа гээд НӨАТ-ын баримтыг тоохоо больсон ш дээ Сугалаа гэдгийг л нэг өөрчлөөд үзэх хэрэгтэй гэсэн үг 5 хувь болгоход иргэн бүрийн баримтаа авах идэвх нэмэгдэнэ гэсэн үг

3  |  0
Жавхлант(203.23.199.2) 2023 оны 10 сарын 18

Иргэд сугалаанд итгэхээ больсон тул 5 хувь болгоход далд эдийн засаг ил гарах тооцоог бодооч 600 тэрбумыг бараг гараад ирнэ дээ Сугалаа гээд НӨАТ-ын баримтыг тооцоо больсон ш дээ\n

2  |  0
h(203.98.76.6) 2023 оны 10 сарын 18

noat aas tusuw bvrdvvlehn zuwch yumuu\n

0  |  0
Top