ТОМИЛОЛТ | У.Хүрэлсүх, В.Путин нар Монголын бараанд ногдуулах татварыг бууруулахаар тохиролцов

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

ТВ8 телевизийн сурвалжлах баг Бээжин хотод ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ‘’Бүс ба зам’’ олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, элчин сайд Ө.Энхтүвшин, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцсон бол ОХУ талаас Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцож хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, саналаа танилцуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцлоо. Мөн төрийн тэргүүн нар Монгол, Оросын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг талууд нарийвчлан судлахаар боллоо.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zovoo zov(202.55.191.130) 2023 оны 10 сарын 19

mongold heregtei shuu. gol orosd yugaa gargaj chadah be gedegee tootsoj eksportoo demjih heregtei dee..

2  |  0
Иргэд(103.57.92.252) 2023 оны 10 сарын 19

Эгийн уах станцааа

1  |  1
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 10 сарын 19

оросуудын ээлжит заль мэх,2030 онд мөн ингэж яриад л сууж байх болно.Хэлснээс нь яг эсрэгээр бодвол таарна

3  |  3
Иргэн(202.126.89.39) 2023 оны 10 сарын 19

Оросууд буулгахгүй ээ худлаа шааж байгаа ,хөрш орнууддаа дарамттай дээрэнгүй зан нь үеийн үед байсан хойш ч байна,тэр арилна гэж битгий мөрөөд,архидуулж байгаад аргалахаа бодох хэрэгтэй

3  |  3
Hdhd(139.5.218.177) 2023 оны 10 сарын 19

Uhsen baadnii orsuud tatvaraa buulgalaa yu

1  |  3
зочин(66.181.166.196) 2023 оны 10 сарын 19

Эгийн голын УЦС-ын асуудлыг нааштай шийдчихвэл Хүрэлсүхийн хувьд том амжилт болно, түүхэнд нэрээ үлдээх боломж

1  |  1
Top