Буриадын гавьяатууд тоглоно

2023 оны 10 сарын 17

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд Буриад улсын соёл, урлагийн гавьяатуудын тоглолт болно.

Оростоо төдийгүй дэлхий таньдаг болсон Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний дуу, бүжгийн «Байкал» театрынхан, Ази-Номхон далайн бүстээ Буриадын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон 90 жилийн түүхтэй, ЗХУ-ын Ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын жүжигчид, М.Жапхандаевын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад Улсын циркийн жүжигчид ирэх аж.

Бүгд Найрамдах Буриад улсын Тэргүүн, Засгийн газрын Тэргүүн Алексей Самбуевич Цыденов өөрийн биеэр ирж нээх тоглолтод 100 жилийн түүхт Буриад улсын өнгөрсөн-одоо-ирээдүй гэсэн гурван үеийн шилмэл уран бүтээлчид үзэгч бидний мэлмийг баясгаж, сонорыг мялаах нь ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зориг(202.9.40.217) 2023 оны 10 сарын 17

Өөрсдийгөө бид монгол биш Орос гэж солиоролтол нь хүмүүжүүлсэндээ ах нар нь ха ха

0  |  0
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 10 сарын 18

буриад нэртэй энэ орос гөлөг хэдийн юу хуцаад байлаа?Зайл эрлийз гөлөг өө Монгол улс бол тусгаар улс

1  |  0
Зочин (202.55.188.39) 2023 оны 10 сарын 17

ХА ХА ХА. БУРИАДУУД ЧИНЬ ЕРДӨӨ 100 ХАН ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЧУУДААС ТЭС ӨӨР ТӨРЛИЙН ”САРМАГЧИН”-ГУУДААС ТӨРСӨН УЛС ЮМ УУ? ТЭГВЭЛ БИД ЧИНЬ ТЭДНИЙГ БОДВОЛ ХҮННҮГИЙН ҮЕЭС ЭХЛЭН 2-3 МЯНГАН ЖИЛИЙН ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛТАЙ УЛС ШҮҮ. УГ НЬ БУРИАДУУД ЧИНЬ ЗӨВХӨН, ОРОСЫН БҮРЭЛДХҮҮНД ХҮЧЭЭР ОРСНЫГ ТООЦОХОД Л 4-5 ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МОНГОЛ УГСААНЫ, МОНГОЛ ГАРАЛТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ. БУРИАДУУДЫГ ОРОС УЛС ҮНЭРЭЭР ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА! ХА ХА ХА

2  |  0
Top