Австралийн гал сөнөөгчдийн 2024 оны хуанли гаржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Австралийн гал сөнөөгчид 2024 оны ээлжит хуанлийгаа гаргажээ.

Халуухан гал сөнөөгч залуус 30 жилийн өмнө буяны зорилгоор цээж нүцгэн зургаа авхуулж, хүнд түлэгдэл авсан хүүхдүүдэд тусалснаар энэхүү уламжлал тогтсон түүхтэй. Царайлаг, булчинлаг залуусын зураг бүхий хуанли тэр даруйд борлогдсон байна. Түүнээс хойш Ногоон тивийн гал сөнөөгчид жил бүр түлэгдсэн хүүхдүүдэд туслах санд хандив өргөсөөр байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3.4 сая ам.доллар цугларчээ.

Энэ удаад 2024 оны зургаан төрлийн хуанли гаргажээ. Хоёр төрөлд нь дүрэлзэж буй галын өмнө авхуулсан гэрэл зургууд багтсан бол бусад хувилбарт нь гал сөнөөгчид амьтадтай зургаа татуулжээ. Түүнчлэн зөвхөн амьтдын зурагтай хуанли ч гаргасан байна. Нэг хуанли 15 ам.долларын үнэтэй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аааааа(59.153.112.106) 2023 оны 10 сарын 17

Сайхан ч буянтай ч залуус бна.

2  |  0
Top