Инновацын санаачилгыг дэмжих “MON-X” хөтөлбөрийн бүртгэл 10 сарын 16 хүртэл үргэлжлэхээр боллоо

2023 оны 10 сарын 06

БШУЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь бүс, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор инновац ашиглан шийдвэрлэх санаачилгуудыг дэмжих хөтөлбөр юм.

Инновацын үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2025 онд баримтлах инновацын үйл ажиллагааны 5 тэргүүлэх, 11 технологийн чиглэлийг баталсан билээ. Тэгвэл дээрх тэргүүлэх чиглэлийн технологиуд болон өөрсдийн бүтээлч санал, санаачилгыг ашиглан Монгол Улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах нээлттэй инновацын хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэд, олон нийтийн инновацын санаачилгыг дэмжих, нээлттэй инновацыг хөгжүүлэх зорилгоор Mon-X Инновацын хөтөлбөрийг Монгол орон даяар хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацын соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, иргэдийн шинэлэг, инновацлаг санал санаачилгуудыг боловсруулан хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санал санаачилгыг хэрэгжүүлэхэд грант дэмжлэг үзүүлэх нээлттэй хөтөлбөр юм.

Цаашлаад шалгарсан санаачилгуудыг улс, нийслэл, орон нутгаас хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэснээр тулгамдаж байгаа олон төрлийн асуудлыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах дэд бүтцийг бий болгож буйгаараа онцлогтой.

Уралдааны бүртгэлийн хугацаанд хүлээн авсан төслүүд дундаас 4 үе шаттайгаар ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 9 төслийг шалгаруулж тус бүр грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20 сая төгрөг олгох юм.

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

Арга хэмжээнд улс, бүс, орон нутаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглан шийдвэрлэх санаачилгатай бүх насны иргэн, баг, хуулийн этгээд хамрагдана.

Хамрагдах хүрээ: Монгол Улсын 21 Аймаг, 9 Дүүрэг
Бүсээр: Нийслэл, Баруун, Зүүн, Говь, Хангай, Төв
Иргэн бол: Бүс нутагтаа оршин суудаг монгол улсын иргэн байх
Баг бол: Гишүүд нь тухайн бүс нутагтаа оршин суудаг байх
ААН Бол:  ЖДҮ -ийн ангиллаас даваагүй байх

 

Хөтөлбөрийн хүрээнд нээлттэйгээр санал хүлээн авах ба та бүхэн www.mon-x.mn сайтын баруун дээд буланд байрлах “санал илгээх” товчин дээр дарж ороод бүртгүүлж санаагаа илгээх боломжтой. Санал хүлээн авалт 2023 оны 10 сарын 16-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: https://mon-x.mn/login

Дэлгэрэнгүй мэдээлэл авах дугаар: 9900-7314

Албан ёсны фэйсбүүк хуудас: Mon-X Инновацийн хөтөлбөр

Top