Дуучин Бэлгээ “Амьдралын минь бэлэг” нэртэй соло уран бүтээл гаргалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Дуучин Бэлгээ саяхан “Амьдралын минь бэлэг” дуугаа гаргаж, дүрсжүүлжээ. Тэрээр шинэ уран бүтээлийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр "Зургаан сарын өмнө"Баян боол" киноны "Намайг өөрчилсөн" дуугаа зохиочхоод өөрөө дулахгүй өөр хүнээр дуулуулъя гэж байсан юм. Ер нь бол соло дуу гаргахгүй артистуудтай ажиллаж продюсерын ажлыг хийж эхэлье гэж шийдсэн байсан юм. Гэтэл яг ”Намайг өөрчилсөн” дуугаа хийж дуусчхаад өөрөө тест маягаар зөвхөн Темкад сонсуулахаар дуулсан бичлэгээ жишээ болгоод бэлдчихээд байж байхад Эмоцийн Темка, Реакшн продакшны Цасаа 2 маань студи дээр хамт байж таараад дууг сонсчхоод “Хүнээр дуулуулна энэ тэр гэж байснаас чи өөрөө дуулаач ээ” гэж хэлж байсан. Гэтэл тэр дуу маань ёстой л хит болж маш их урам зориг авсан.

Энэ эрчиндээ цаашид өөрийнхөө уран бүтээлүүдийг гаргахаар шийдэж “Амьдралын минь бэлэг” нэртэй соло дуугаа гаргаж, клипжүүлсэн юм. Дууны утга санаа нь ч өөрөө гэгээлэг хайрын тухай дуу. Бүтэлгүй хайрын тухай дуу илүү их байдаг бол, амьдралыг хамтдаа багаас нь эхлүүлж сайхан амьдралыг хамтдаа босгосон хосуудын тухай дуу хийхээр шидэж гаргасан дуу юм. Сонсогч олонд шинэ дуу маань таалагдана гэж найдаж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top