“Bravo Circus-3” олон улсын циркийн тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байна

2023 оны 09 сарын 27

Монголын үзэгчдийг баясгахаар, олон улсын тайзнаас шилэгдэн ирж буй циркийн уран бүтээлчид "BRAVO Circus 3" тайзнаа тоглохоор болсон талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, ирэх аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 22-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд өдөр бүр тоглогдох юм.

Тэгвэл тус тоглолтын тасалбарын борлуулалт өндөр байгаа аж. Тиймээс бяцхан хүүхдүүдээ баярлуулахыг хүсвэл тасалбарыг Ticket.mn сайтаар амжин захиалаарай.

Энэ удаагийн тоглолтод Авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлнэ. Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ шоу уралдааны одод үзэгчид та бүхнийг баясгах болно.

Тасалбарын үнэ:

 

  • ВИП Тасалбар 50,000₮

 

  • Энгийн Тасалбар 30,000₮
Top