"Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв" төслийг Тяньжин хоттой хамтран хэрэгжүүлнэ

2023 оны 09 сарын 23

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй яамны удирдлагууд болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагч нар БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 “Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 06 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Тяньжин хотод ажиллаж, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөлтэй танилцаж, төслийг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах талаар “Тяньжин порт групп” ХХК-ийн удирдлагуудтай хэлэлцсэн.

Улмаар Засгийн газар болон ЗТХЯ-ны зүгээс “Монголын төмөр зам” ТӨХК-д бие даан төсөлд оролцон хэрэгжүүлэх үүрэг өгсөн” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт онцлов.

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top