Чөлөөт бөхийн ДАШТ: Эхний өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Сербид явагдаж байгаа сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний медальтан, олимпын эрх авсан бөхчүүд өчигдөр тодорлоо.

Олимпын өмнөх жилийн ДАШТ-ий медалийн төлөөх өрсөлдөөн тун ширүүн явагдаж, хурц сайхан өрсөлдөөн дэвжээ болгонд гарч байлаа. ОХУ-ын бөхчүүд дэлхийн дэвжээнд эргэн ирсэн ч хориг, тэмцээн уралдааны дадлага дутаж байгаа нь харагдаж байлаа.

Өчигдөр эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн медальтнууд тодорсон.

61 кг-д ОХУ-ын Абасгаджи Магомедов финал хүртэлх бүх өрсөлдөгчөө дутуу гаргасан ч алтан медалийн төлөө АНУ-ын Виталий Оруджевийг барсангүй. Виталий нь 1992 оны Барселона олимпын медальт, дэлхийн хошой аварга, ЗХУ-ын бөх Вугар Оруджевийн хүү юм. Вугар одоо АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Виталий өсвөр, залуучуудын тэмцээнд амжилт гаргаж байсан ч насанд хүрэгчдэд энэ жил хүртэл тодроогүй байсан. Харин энэ жил онгод нь орж, АНУ-ын оюутны АШТ, шигшээ багийн сонгон шалгаруулалтад түрүүлсэн. Ирэх олимпод тун сонирхолтой, нэгэн бөхийг бид харах нь.

70 кг-д Зейн Ретерфорд Америкийн багийн хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэр Ираны Амир Мухаммад Язданиг ялсан.

Бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан тулаан 86 кг-д болсон. Америк, Ираны олимпын аварга Дэвид Тейлор, Хасан Яздани нарын халз тулаанд Дэвид илүүрхсэн. Гэхдээ бүр цэвэр тавьсан гэж байгаа. Алдарт аваргууд хоорондоо 6 барилдаж, тавд нь америк залуу ялж байгаа юм.

Хоёр финалд ялагдсан ч иранчууд ямар ч гэсэн алтан медаль авсан. Хамгийн хүнд жинд Амир Заре Гүржийн Гено Петриашвилиг оноогоор цэвэр ялж, дэлхийн аварга боллоо.

“Белград-2023”

9-р сарын 17

61 кг

Финал

Виталий Оруджев (АНУ) - Абасгаджи Магомедов (ОХУ) - 10:9

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Тайырбек Жумашбек Уллу (Кыргызстан) - Кодаи Огава (Япон) - 2:1

Шота Партенадзе (Гүрж) - Валентин Блесецкий (Украин) - 5:5 (+:- )

70 кг

Финал

Зейн Резерфорд (АНУ) - Амир Яздани (Иран) - 8:5

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Рамазан Рамазанов (Болгар) - Эрназар Акматалиев (Кыргызстан) - 8:6

Арман Андреасян (Армени) - Абхиманю (Энэтхэг) - 12:1

86 кг

Финал

Дэвид Тейлор (АНУ) - Хасан Яздани (Иран) - 9:3 цэвэр

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Майлс Амин (Сан-Марино) - Жавраил Шапиев (Узбекистан) - 8:5

Азамат Даулетбеков (Казахстан) - Магомед Шарипов (Бахрейн) - 4:3

125 кг

Финал

Амир Заре (Иран) - Гено Петриашвили (Гүрж) - 10:0

Хүрэл медалийн төлөөх барилдаан

Таха Акгюль (Турк) - Даниель Лигети (Унгар) - 5:0

Мейсон Пэррис (АНУ) - Абдула Курбанов (ОХУ) - 12:2

Олимпын эрхийн барилдаан

86 кг. Жавраил Шапиев (Узбекистан) - Магомед Шарипов (Бахрейн) - 2:1

125 кг. Абдула Курбанов (ОХУ) - Даниель Лигети (Унгар) - 8:3

ДАШТ-ий медальтнууд

61 кг.

1. Виталий Оруджев (АНУ).

2. Абасгаджи Магомедов ОХУ

3. Жумашбек Таирбек Уулу (Кыргызстан), Шота Партенадзе (Гүрж).

70 кг.

1. Зейн Резерфорд (АНУ).

2. Амир Яздани (Иран).

3. Рамазан Рамазанов (Болгар), Арман Андреасян (Армени).

86 кг.

1. Дэвид Тейлор (АНУ).

2. Хасан Яздани (Иран).

3. Майлз Амин (Сан-Марино), Азамат Даулетбеков (Казахстан).

125 кг.

1. Амир Заре (Иран).

2. Гено Петриашвили (Гүрж).

3. Таха Акгюль (Турк), Мэйсон Перрис (АНУ).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top