"Цөмөөхэй"-д тоглох хүүхдүүдийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Монголын балетын хөгжил сан болон түүний үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг 2014 оноос эхлэн "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа толилуулж эхэлсэн билээ.

Сонгодог урлаг, балетаар хичээллэж байгаа хүүхэд, залуусын авьяасыг тэлж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой "Цөмөөхэй" балетын нэг тоглолтод 200 гаруй хүүхэд оролцож, жил жилийн тоглолтыг онцлог, өөр шийдлээр дэглэн тавьдаг. 

Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн өдөр ирж, "Цөмөөхэй" балетын шинэ улирлын тоглолтын Сонгон шалгаруулалт өнөөдөр (2023.09.15) эхлэх гэж байна. 


Сонгон шалгаруулалт дараах хуваарийн дагуу 3 өдөр үргэлжилнэ. 
 

  • 9-р сарын 15-нд 15:00 цагт
  • 9-р сарын 16-нд 16:30 цагт
  • 9-р сарын 17-нд 15:30 цагт
     

Цахим бүртгэлийн хуудас: https://form.jotform.com/232482224489057


Бүртгэл баталгаажих алхмууд
 

1. Цахим бүртгэлийг хуудсыг 9-р сарын 14-ний дотор гарын үсэг зурж, илгээнэ.

2. Бүртгэлийн хураамж шилжүүлсэн байх.

3. Сонгон шалгаруулалтын өдөр биед эвтэйхэн дасгалын хувцас, чешкитэй, хоцрохгүй ирэх.

4. Цээж зурагтай ирэх (Сүүлийн 6 сард авахуулсан, 3х4 хэмжээтэй)

5. Шалгалтаас 20 минутын өмнө ирж, хувийн бэлтгэлээ хангана. 8-16 насны хүүхэд, залуучууд оролцох боломжтой.


Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, "Нарлаг" төв, 5 давхар
Утас: 77070808
Имэйл хаяг: info@mongolianballet.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top