Аренас: АНУ-ын шигшээ баг 5-р түвшний тоглогчдоос бүрдсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Хойд Америкийн НБА лигийн тоглогч асан Гилберт Аренас АНУ-ын шигшээ баг Литвад ялагдсаны дараа шигшээ багаа хатуу ширүүн шүүмжилжээ.

Тэрээр “АНУ маш муу сул баг авчирсны үр дүнд юу болсныг та бүхэн нүдээрээ харсан. A, В, С, D, F ситемээр дүгнэх юм бол энэ баг F түвшин. Хэрэв Жимми Батлер, Жейлен Брауныг авсан бол бүрэлдэхүүн С зиндаа,  Букер, Зайон, Жа Морэнт байсан бол В зиндаанд орох байлаа. Одоогийн багаас ганцхан Энтони Эдвардс л В түвшний багт орохоор. Шилдэг америк тоглогчдоос 1-ээс 5 дугаар шигшээ баг байгуулах юм бол одоогийн ДАШТ-д оролцож байгаа баг тавд л байх болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top