Стив Керр: ФИБА-гийн сагсан бөмбөг огт өөр

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Керр багийнхаа нууц тактикийг дэлгэлээ.

Тэрээр “ФИБА бол огт өөр сагсан бөмбөг. Өчигдөр Черногорын шигшээ маш сайн төлөвлөгөөтэй талбайд гарч иржээ. Өрсөлдөгч багууд биеийн контакт хийж, тоглолтын хэмнэлийг удаашруулах бодолтой гарч ирдэг. Тэр даалгавраа ч сайн биелүүлж байна. Гэхдээ бид алдаагүй, харилцан ойлголцож тоглох юм бол 40 минутад ямар ч багийг ядраагаад унагааж чадна. Ямар ч багийг цуцаая гэвэл чадна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top