Москвагийн театрт гоцлооч Б.Энхмөнх Балетын үндэсний сургуульд зочлов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Москвагийн Станиславский, Немирович- Данченкогийн нэрэмжит Хөгжим, дуурь, бүжгийн академик театрын гоцлооч Б.Энхмөнх Монголын Балетын үндэсний сургуульд зочлон, сурагчдын хамт дасгалд оролцлоо. 

Б.Энхмөнх нь тус сургуулийн "Сонгодог балет" хөтөлбөрийн багш Ц. Жаргалангийн шавь бөгөөд Балетын үндэсний сургуулийн сурагчидтай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө өгөн, туршлагаасаа хуваалцжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top