Багш Ж.Мөнхзул: Бяцхан сурагчдынхаа жаргалтай царайг харах гэж гарын бэлгээ бэлддэг

2023 оны 08 сарын 31

Маргааш "Есдүгээр сарын 01". Хүүхдүүдийн баярлан хүлээдэг хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Энэ л өдрийг сурагчидтайгаа адил догдлон хүлээж байгаа мянга, мянган багшийн төлөөлөл нэгэн багш шавь нартаа гарын бэлгээ бэлдэн, анги танхимаа хараа булаам гоёод хүлээж байна.

Түүнийг Ж.Мөнхзул гэдэг. Боловсролын салбарт, тэр дундаа бага ангийн багшаар ес дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш бөгөөд одоо "Шинэ Зууны Удирдагч Олон Улсын Сургууль"-д хоёр дахь жилдээ багшилж байна.

Тэрээр тэмдэглэлт баяр, хүүхдүүдийн арга хэмжээнд уламжлал болгон гарын бэлэг бэлдэж ангийн шавь нартаа бэлэглэдэг гэнэ. Энэ жишгээрээ хичээлийн шинэ шилийн бэлгээ бэлджээ. Харин бэлгийн уутанд юу байгаа нь нууц бөгөөд хичээлийн эхний өдөр бяцхан шавь нар нь задлах нь.

Ж.Мөнхзул багш энэ талаар "Есдүгээр сарын нэгэнд хүүхдүүдтэйгээ уулзахдаа маш баяртай байна. Анги танхимаа чимэглэх, гарын бэлгийг өөрийн санаачилгаар, жил бүр дахин давтагдахгүй байхаар бэлдэж, сурагчдадаа сюрприз барих гэж бэлддэг. Ер нь Багшаасаа авсан бэлгийг маш гоё нандигнан хадгалдаг.

Багшаасаа бэлэг авахдаа их аз жаргалтайгаар гоё хүлээж авдаг. Бяцхан сурагчдынхаа тэр мөчийг харж ажлынхаа эрч хүч, урам зоригийг авч, багшийн ажлаа аз жаргалтайгаар хийдэг дээ.

Багш, тэр дундаа бага ангийн багшийн мэргэжил үнэхээр гайхалтай, хамгийн гоё гэж боддог. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь хүүхдүүдтэй ажиллаж, юу ч бичигдээгүй цагаан цаасан дээр хорвоо ертөнцтэй танилцах эрдмийн анхны мөрийг эхлүүлэх байдаг. " гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Бяцхан шавь нарын зураг даруулах булан

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.2) 2023 оны 09 сарын 02

Iim balai yumaa bolimor yumaa,huviin surguliin zarim bagsh huhduded beleg ogdog,yamar guilagchin bishde,bolimor bnshu,bas huhduudiin torsn odroor angiinhnd beleg gej hachin yum ogohgui bmr.zz

2  |  2
Khishigmaa Khishigmaa(202.126.88.73) 2023 оны 09 сарын 02

Vlger jisheech chadwarlag bagsh shvv.Ajliin amjilt hvsyee.

1  |  0
Баянаа багш(43.228.130.230) 2023 оны 09 сарын 06

Хөөрхөн багшдаа хичээлийн жилийн мэнд хүргэж ажлын амжилт хүсье.

2  |  0
Жагарын ээж(103.10.21.49) 2023 оны 09 сарын 06

Манай хүүгийн багш мундаг шүү. Ажлын амжилт хүсье багшдаа.

3  |  0
Top