“Apple” компани iPhone-15, шинэ ухаалаг цагаа танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

АНУ-ын “Apple” компани iPhone 15 шинэ загваруудаа есдүгээр сарын 12-нд Купертино дахь “Apple Park” хотхоны Стив Жобсын нэрэмжит театрт танилцуулахаар болжээ. Арга хэмжээг “Wonderlust” уриан дор зохион байгуулна.

Тус компани iPhone 15, Plus, Pro болон Pro Max дөрвөн загварыг танилцуулна. Эх сурвалжийн мэдээллээр, бүх загварууд USB-C оролттой байх бол дэлгэцийн маш нарийхан хүрээ, шинэ “Apple A17 Bionic” 3 нано метр чип, титан хүрээтэй байх гэнэ.

Apple Watch Series 9 болон хоёр дахь үеийн Watch Ultra ухаалаг цагийг мөн танилцуулна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top