Таван жилийн өмнө алга болсон хөтлөгчийн цогцсыг олжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Энэтхэгийн цагдаа нар таван жилийн өмнө алга болсон телевизийн хөтлөгч Сальма Султана Лашкарын цогцосны хэсгийг олжээ.

2018 оны сүүлчээр алга болсон хөтлөгч бүсгүйн хөнжилд ороосон араг яс олдсон талаар “Indian Express” сонинд бичсэн байна. Орон нутгийн цагдаа нар цогцосны хэсгийг авто замын зорчих хэсгийн доороос олжээ.

Цогцосыг Султана Лашкарынх мөн эсэхийг бүрэн тогтоохын тулд түүний болон төрөл төрөгсдийнх нь ДНК-гийн дээжийг цуглуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадамсэд(59.153.114.40) 2023 оны 08 сарын 28

Ай юмыг яаж мэдэхэв болгоомжтой байх л хэрэгтэй

0  |  0
Уншигч(122.201.26.210) 2023 оны 08 сарын 26

Ийм заваан, сэжгийн хэнд ч хэрэггүй мэдээ орчуулж тавихаа болиоч ээ.

1  |  0
Top