ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Өнөөдөр 2023.08.25. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 06 цаг 00 минутад мандлаа, 19 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Хойд Солонгост “Сонгуны өдөр” буюу Ким Ир Сенийг төрийн эрхэнд гарсныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Уругвайд Тусгаар тогтнолын баяр, Бразилд Цэргийн баяр, Францад Дэлхийн хоёрдугаар дайнд нацистын Германаас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Германы супер модель Клаудиа Шиффер, Америкийн жүжигчин, модель Блейк Лайвли, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт, Шведийн найруулагч, жүжигчин Александр Скарсгард, Английн зохиолч Фредерик Форсайт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1609 онд нэрт одон оронч Галилео Галилей өөрийн зохион бүтээсэн дуран авайгаа Венецийн шүүхэд үзүүлжээ.

1754 оны энэ өдөр Зүүн Гарын хаант улсын хаан Амарсанаа өөрийн харьяат 20 мянган иргэнээ удирдан Манжийн хил дээр ирж, дагаар орох хүслээ илэрхийлжээ.

1912 онд Хятадад Гоминдан нам байгуулагдлаа.

1944 оны энэ өдөр холбоотны арми Парис хотыг нацистын дарангуйллаас чөлөөлөв.

1950 онд Японд найруулагч Акиро Күросавагийн “Расемон” кино дэлгэцэнд гарав.

1960 онд Италийн Ромд XVII Олимпын наадам эхэлжээ.

2021 оны энэ өдөр Москвад троллейбус хаагдлаа.

Энэ өдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top