ОХУ-д энэ жил 620 монгол оюутан суралцана

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Улаанбаатар дахь Русский Домд энэ хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хуваарийн дагуу их, дээд сургуулиудад элссэн оюутнуудад зориулсан хурал боллоо.

Энэхүү уулзалтыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулж, хүүхдүүдэд тулгамдсан асуудлын талаар практик зөвлөгөө мэдээлэл бүхий дэлгэрэнгүй зааварчилгаа өгдөг. Мөн ОХУ-д амьдарч, суралцах шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицох дэмжлэг туслалцаа болдог юм.  

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова хэлсэн үгэндээ «Оросын Холбооны Улсын Засгийн Газар жил бүр Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь гаргаж өгдөг бөгөөд сургалтын зардлыг ОХУ-ын төсвөөс гаргадаг юм. Та бүгд Оросын бүс нутаг, хотууд руу хийх шинэ аяллын гараан дээр ирээд байгаа бөгөөд бид та бүгдэд дээд боловсролтой болох хүсэл тань биелэх болтугай гэж хүсье. Оросын их дээд сургуулиуд өндөр мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд та бүхэн чармайн суралцвал 5 жилийн дараа эх орондоо хэрэгтэй шинэ мэдлэг чадвар тээсэн мэргэжилтэн болж ирэх юм» гэв.

Уламжлал ёсоор тус хуралд Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын ажилтнууд төдийгүй ОХУ-ын Элчин сайдын яам, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн Холбоо, Монголын оюутнуудын холбооны, одоо суралцаж буй оюутнууд оролцлоо. Одоо ОХУ-д суралцаж буй оюутан залуус шинээр явах гэж буй залууст хандан оюутны байранд амьдрах ахуйн асуудал, тийз авах, хил гарах баримт бичгээ зөв бөглөх гээд олон зөвлөгөө өгөв.

ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг элсүүлэх кампанит ажил есдүгээр сараас https://education-in-russia.com/ сайт дээр явагдана. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулж, шалгалтын дүнгээр тэтгэлэгт хуваарийн дагуу суралцах горилогчдын нэрсийг гаргаж өгнө.

Сонгон шалгаруулалтын хоёр дахь шатыг Оросын их, дээд сургуулиудад горилогчдын баримт бичгийн бүрдүүлэлтийг судлах үндсэн дээр явуулна.

2024/2025 оны хичээлийн жилийн гадаадын иргэдийн дунд явуулах сонгон шалагруулалтын тухай мэдээллийг Русский Домын  https://www.facebook.com/RussianhouseMongolia хуудаснаас авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdad bitgii bur za(66.181.180.120) 2023 оны 08 сарын 23

harin ch orosd sursan bol dabuu baidaltai bolon za. angili heliig haan surj bolonoo.. orosd suraad amjiltai ybj bui olon hvn bii zaa.

1  |  0
asdad(66.181.191.183) 2023 оны 08 сарын 23

orosd sursan bol ireedgui baihgui shu ta nart

0  |  2
Top