Хөлбөмбөг: Монголын баг хүрэл медалийн төлөө тоглоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Өчигдөр эмэгтэй багууд аваргаа тодруулж, БНСУ-ын охид тэргүүлсэн. Өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эрэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд болно. Одоогийн байдлаар Тайвань, Хонконгийн баг ижилхэн 6 оноотой байнаа. Гэхдээ Тайванийн баг гоолын зөрүүгээр дээр нь бичигдэж байна. Өнөөдөр 12:30 цагаас энэ хоёр баг хоорондоо халз тулж, хэн нь Зүүн Азийн аварга болохоо шийднэ.

Харин 17:00 цагаас манай шигшээ баг Макаотой тоглоно. Оноо аваагүй байгаа хоёр багийн хэн ялсан нь хүрэл медальтай. Гоолын зөрүүгээр манайх илүү байгаа тул тэнцэхэд л болох учиртай. Гэхдээ нутгийнхаа талбай дээр сүүлийн тулаанаа ялалтаар өндөрлүүлэхийн төлөө тоглох нь мэдээж. Хөлбөмбөгийн тэмцээнийг ТВ6, MNB телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Спорт сонирхогчид та бүхэн МХБХ-ны ногоон талбайд ирж, шигшээ багаа дэмжээрэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top