Монголын таван боксчин аваргын төлөө тулалдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 19

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна. 

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. 

Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдах болно. 

Өчигдөр рингэнд гарсан манай нөгөө эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм. 

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдөнөөс тав нь ийнхүү финалд шалгарч, өнөөдөр төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө тоглохоор болоод байна.

МОНГОЛ ТАМИРЧДЫН АВАРГЫН ТӨЛӨӨХ ТУЛААНЫ ӨРСӨЛДӨГЧИД

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний эрэгтэй 48, 51, 54, 57, 63,5, 67 кг, эмэгтэй 50, 54, 60 кг-ын алтан медалийн төлөөх халуун тулаанууд өнөөдөр явагдана.

Энэ наадамд манай багаас боксчид хамгийн өндөр амжилт үзүүлэх боломж тун өндөр байна. Сонирхолтой нь, манай боксчдын өрсөлдөгч нар бүгд Хятадын тамирчид байна.

Тулаанууд 15:00 цагаас "Бөхийн өргөө"-нд эхлэх бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлнэ. 

Эмэгтэй 

50 кг: Б.Саруул – Qianfang Liu Хятад
60 кг:Д.Гэрэлсайхан – Qianwen Li Хятад

Эрэгтэй 

51 кг: Х.Дөлгөөнсайхан – Hanrui Zhang Хятад
54 кг: О.Энхсайхан – Jiahao Huang Хятад
63.5 кг: Ү.Баасандаш – Jiachao Han Хятад

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top