Хөлбөмбөг | Монгол - Тайвань (4:0)

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн Залуучуудын наадмын эрэгтэй хөлбөмбөгийн тоглолтууд өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эхэлсэн. Эрэгтэйчүүдийн тэмцээнийг Макао, Хонконгийн тоглолт нээж, Хонконгийн баг 3:0 ялсан.

Дараа нь 17:00 цагаас Монголын шигшээ баг Хятадын Тайваньтай тоглолоо. Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, 0:1 харьцаатай өндөрлөлөө. 40 дэх минутад Хятадын Тайванийн довтлогч манай хамгаалалтын алдааг ашиглан, гоол хийсэн юм.

Хоёрдугаар үед нэмж гурван гоол хаалгандаа алдсан манай залуучууд хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор эцсийн мөч хүртэл хичээсэн ч бөмбөг оруулж чадсангүй ялагдлаа.

Маргааш хоёр эмэгтэй тоглолттой.

12:30 цагаас Хятад - БНСУ

17:00 цагаас Монгол - Хонконг 

МХБХ-ны ногоон талбайд Монголынхоо шигшээ багийг дэмжээрэй. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.10) 2023 оны 08 сарын 20

Тэмцээнд ороход хүртэл танил тал, тохой татдаг хогийн тогтолцоогоо халж хэн, ямар баг ойрын хугацаанд бэлтгэл сайтай, чадварлаг байгаа нь тэмцээнд ордог болохгүй бол олигтой амжилт гаргахгүй ээ. Бас тэмцээнд оролцох бүрэлдэхүүнэээрээ ядаж хоёр ,гурван тэмцээнд өрсөлдсөн байж байж бие биеэ ойлгож сайн тоглоно шүү дээ. Түүнээс ардчилал, хүний эрх гэж хуцалдан бэлтгэл хийхгүйгээр тэмцээнд орж эх орныхоо нэр төрийг салам унагадаг арчаагүй байдлаа болих хэрэгтэй.

0  |  0
ЗОЧИН(202.55.191.194) 2023 оны 08 сарын 20

Гарчигийг нь уншаад Монгол хожсон байна гэж бодоод уншсан чинь

2  |  0
Зочин(59.153.114.196) 2023 оны 08 сарын 20

Энэ сэтгүүлчийн бичиж байгаа царайг дээ.Спортын мэдлэгтэй хүн бол гарчгийг нь хараад л монгол 4:0 оор хожиж л гэж ойлгохоор байна.Юм аа мэдэж байж бич дээ мэдээлэнцэр ээ

4  |  0
zs(172.59.185.27) 2023 оны 08 сарын 19

mongokd hulbumbug hugjihgui ee.Bagiin sahilga bat, dasgaljuulalt, setfel zuin beltgel geed buh yumaarai denduu dood tuvshin.ulsiin avargiin temtseen zohiogood 50 garui jil ungurch baihad yamarch hugjil devshil gardgui ene sportiig hayaval taarna.Mongol ulsiin ner nuuriig ul bolgidog hulbumbug bur sunuvul taarna.

0  |  0
Зочин(139.5.218.40) 2023 оны 08 сарын 18

Тааруухан л тоглолоо доо, холбоо муу ажиллаж байна, холбооны өнөөгийн удирдлага хүлээлтэд хүрэхгүй, хүрэхгүйгээр барахгүй маш муу ажиллаж байна.

0  |  0
Нараа(103.57.94.34) 2023 оны 08 сарын 18

Монголд хүүхэд залуучууд хөлбөмбөг тоглох дуртай авьяастай ирээдүй байгаа, ДААНЧ манай дасгалжуулагч менежер МАШ МУУ бна. Эд нарыг яаралтай солих хөөх хэрэгтэй...

0  |  0
Top