Волейбол | БНХАУ - МАКАО (3:0)

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

"Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн өнөөдөр эхэллээ.

Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа тус наадмын волейболын спортын төрөлд эрэгтэй 5, эмэгтэй 3 баг оролцож байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа спорт цонцолборт эрэгтэй хоёр тоглолт боллоо.  
Эхний тоглолтод Хонконг, Хятадын Тайванийг буулган авсан бол дөнгөж сая Макао, БНХАУ-ын шигшээ багууд өрсөлдлөө. Волейболын хүчирхэг гүрэн Хятадын баг өрсөлдөгчөө 25:18, 25:10, 25:17 харьцаатай 3:0 ялт давуу яллаа.

Маргааш 15:00 цагаас Монголын эмэгтэй баг Хонконгтой, 20:00 цагаас манай эрэгтэй шигшээ Хонконгийн багтай тоглоно.

Зүүн Азийн Залуучуудын Наадмын волейболын тэмцээнийг MNB телевиз шууд дамжуулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top