FIBA 3X3 | Монголын эрэгтэй баг Зүүн азийн аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

"УЛААНБААТАР-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нэг ч ялагдалгүй финалд шалгарсан билээ. 

Өнөөдөр манай баг аваргын төлөө Хятадын шигшээтэй тоглосон. Өчигдөр Монголын баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон юм. Өнөөдөр ч гэсэн манай залуус хүчирхэг Хятадын багийг 18:15 ялж, Зүүн Азийн аварга боллоо.

Энэ амжилт наадмаас хүртэж буй манай багийн хоёр дахь АЛТАН МЕДАЛЬ болж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.122) 2023 оны 08 сарын 22

Спортлог залуусаараа бахархаж б.а. Баяр хүргэж улам их амжилт хүсэе

2  |  1
тэнэг (202.9.46.242) 2023 оны 08 сарын 22

түвшинбаяр шиг медалиа хазаж заваарахгүй шүү, даруухан аятайхан бгаач ээ,

2  |  3
Top