Ордос хотод барилдах 10 бөхийн зардлыг даана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 15

ӨМӨЗО-ы Ордос хотод наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Өвөр Монгол бөхийн барилдаан болно.

Барилдаан тус бүрд 256 бөх барилдана.

Монгол Улсаас оролцох 10 бөхийн унаа, байрны зардлыг зохион байгуулагч талаас хариуцах бөгөөд барилдах бөхчүүдийн нэрсийг наймдугаар сарын 16-ны дотор гарган өгөх санал ирүүлжээ. 

Иймд нэрсээ өгсөн болон Өвөр Монголд өмнөх барилдаануудад оролцсон бөхчүүд нэрээ Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны хаяг руу өөрийн хаягаас бичин, баталгаажуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top