ГАДНЫН ХЭВЛЭЛД I АНУ-д суралцсан Монголын Ерөнхий сайд англиар чөлөөтэй ярьдаг

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

Эх сурвалж: БНСУ, "Донга илбо" сонин

Вашингтонд айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 2-ны өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, 2024 оны хоёрдугаар улирлаас хоёр улсын хооронд шууд нислэг хийх “Нээлттэй тэнгэр” гэрээнд гарын үсэг зурлаа. 

Түүнчлэн хоёр улс өндөр технологийн аж үйлдвэрийн чухал материал болох АНУ, БНХАУ-ын өмнө тулгараад байгаа “Газрын ховор элемент” хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Монгол Улс нүүрс, төмрийн хүдэр, зэсээр баялаг бөгөөд Хятад, Орос гэсэн хоёр улстай хиллэдэг орон юм.

БНХАУ наймдугаар сарын 1-нээс эхлэн ашигт малтмалын экспортдоо хяналт тавьж эхэлсэн энэ үед Монголын ашигт малтмалыг Хятадын хилээр дамнан шууд тээвэрлэх замыг нээж өгвөл үр өгөөжтэй байх болно. 

АНУ-д суралцсан Монголын Ерөнхий сайд англи хэлээр чөлөөтэй ярьдаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар ирэх онд хоёр улсын хооронд шууд нислэг нээх тухай "Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр"-ийн хүрээнд тохиролцлоо. Уулзалтын өмнө Харвардын их сургуульд Төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ англиар үг хэлсэн юм. Тэр англиар чөлөөтэй ярьдаг ажээ. 

“Open Sky” буюу "Нээлттэй тэнгэр" бол хоёр улсын Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр улс хоорондын агаарын тээврийг эхлүүлэхийг зөвшөөрсөн гэрээ юм. Тэр дундаа хоёр улсын агаарын тээврийн компаниуд шинэ чиглэл нээхэд хялбар болж ирнэ. Учир нь хөдөлгөөний хязгаарлагдмал эрхийн төлөө олон агаарын тээврийн компаниуд өрсөлдөх шаардлагагүй болно. Өмнөд Солонгос мөн Японтой “Open Sky” хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан тул БНСУ-ын агаарын тээврийн компаниуд Токио, Осака, Кагошима, Кумамото зэрэг жижиг хотууд руу тогтмол шууд нислэг үйлдэх боломжтой болсон. АНУ одоогоор дэлхийн 130 гаруй улстай энэхүү гэрээг байгуулаад байна.

Уулзалтын хүрээнд хоёр улс ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг дорвитой бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын дараа нийтэлсэн мэдэгдэлд “Бид ашигт малтмал, байгальд ээлтэй эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ” гэдгийг онцолжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрэдэнэ Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид газрын ховор элемент, зэс зэрэг үндсэн ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан” гэж мөн онцолжээ.

Эдийн засгийн хүндрэлтэй үед АНУ-тай гар нийлнэ

Монгол Улс АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагийн шалтгаан нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аж. KOTRA-гийн мэдээлснээр Монгол бол дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 16 хувийг эзэлдэг байгалийн баялаг ихтэй орон юм. Гэвч өнгөрсөн онд Олон улсын валютын сангийн мэдээлснээр нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5033 ам.доллар (Ойролцоогоор 6.54 сая вон) байгаа нь хангалттгүй үзүүлэлт юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм.

Далайд гарцгүй орны онцлогоос шалтгаалаад Монгол Улс үйлдвэрлэл, ложистикийн бааз султай. Одоогийн байдлаар БНХАУ болон ОХУ-аас аж үйлдвэрийн бүтээгдэхүүний импортын 30-35 хувь нь хамааралтай байгаа. Хятадаас ачааны машин, холбооны хэрэгсэл голчлон импортолдог бол ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн, бордоо, цахилгаан, эрчим хүч импортолдог.

Улс төрийн хувьд Орос, Хятадыг дэмжигч бүлэглэлүүдийн сөргөлдөөн нэлээд ширүүн, улс төрийн тогтворгүй байдал өндөр гэж хэлж болно. Энэ мэт зүйлсээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт удаашралтай байгаа гэж үздэг.

Логистикийн тээвэрлэлтээр Хятад, ОХУ-аас хараат байсан Монгол Улс ийн АНУ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч байна. 

Монголын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна. Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргах юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк.(66.181.184.34) 2023 оны 08 сарын 06

Харвард төгссөн гд бгаа хүнийг английр ярьдаг гж рекламдаад байхаар их сэжигтэй юм ачаа.Магтах гж бүр алаад бна цуу.

1  |  0
Зочин(122.201.22.44) 2023 оны 08 сарын 04

Яагаад, чөлөөтэй ярьдаг гэдгийг онцлоод байна. Уул нь АНУ-д сургууль төгссөн бол тэгэх л учиртай. Егөөдөж байна. Бэлэн бичээд өгсөн юмыг их л итгэлгүйгээр эг маг уншиж байна л ээ. Тийм чөлөөтэй Англи хэлээр ярьдаг хүнийг сонсож өнгөрсөнгүй ээ....

0  |  0
Zochin(66.181.161.198) 2023 оны 08 сарын 04

Nisleg neelttei hamagui,gaj don”t on,hulgaich,muu gun orj irehees Spain sergiilehee ireh Bush medeh blguidezz

0  |  0
Харр(192.82.86.243) 2023 оны 08 сарын 04

Гадна дотногүй хулхидуулдаг болох нь

0  |  0
Top