ХАНЖОУ 2022 I Азийн наадмын хөлбөмбөгийн төрлийн сугалаа явагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р их наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, улмаар ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Өнөөдөр Азийн наадмын багийн спортын төрлийн тэмцээнүүдийн хэсгийн шатны сугалаа болж, хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багуудын сугалаа амжилттай явагдлаа.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай орсон бол Эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч БНХАУ болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт тус тус орлоо.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.23) 2023 оны 07 сарын 28

Заяагүй махаа даахгүй хөдөлж ядсан нөхдүүд 100 нойлоор хожигдож шившгээ тариад ирнэ дээ.

1  |  0
Зочин(202.126.90.113) 2023 оны 07 сарын 28

Хөлбөмбөгт олон хүн явж хөрөнгө үрж байхаар дотооддоо ахмадууддаа зарцуул.\nМанай хөлбөмбөг хөгжихгүй спорт шүү

0  |  0
hm(202.21.108.10) 2023 оны 07 сарын 27

mongolin maani olon ulsiin tovchlol ni mng yumuu mgl yum uu..mgl gej haana ch bhgui geed medemhiirsen bish buruutan bolood bna...

0  |  1
Top