2026 оны ДАШТ болон 2027 оны ААШТ-ий урьдчилсан сугалаа боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27


2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны сугалаа явагдлаа.

Эхний шатны сугалаанд 20 улсын шигшээ багууд сугалагдсан бөгөөд манай шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай учраа таарлаа.

Өмнө нь Афганистан улсын шигшээ багтай 2013 онд Үндэсний шигшээ баг "AFC Challange Cup" тэмцээний урьдчилсан шатанд таарч 1-0 харьцаатай хожигдол хүлээж байсан бол 10 жилийн дараа дахин тоглоно.

Тус урьдчилсан шатны тоглолтууд аравдугаар сарын 12-нд Афганистан улсын талбайд, аравдугаар сарын 17-нд Монгол улсад Улаанбаатар хотноо явагдах юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.233) 2023 оны 07 сарын 27

Сайн бэлдээд, сайн тогловол боломж байгаа, 2 дахь тоглолт талбай дээрээ гэдэг чинь бас нэг давуу тал

0  |  0
Top