"World fairplay soccer championship" тэмцээнд оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 21

ХБНГУ-ын Прора арал дээр зохион байгуулагдаж буй "World Fairplay Soccer Championships 2023" хөлбөмбөгийн шударга тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас хоёр баг уригдан оролцож байна.

Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын ХБНГУ-тай харилцааны үндсэн дээр Монголын хөлбөмбөгийн хоёр баг Рюген арлын Прора хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг хүлээн авсан билээ.

Энэ нь Маркус Лохын Манай Монгол улсад хэрэгжүүлж буй дэмжлэгийн 3 дахь төсөл бөгөөд цаашдаа ч үргэлжлэх болно. Өнгөрсөн бямба гарагт манай улсын хөлбөмбөгийн тамирчид болох 4 эрэгтэй, 4 эмэгтэй болон 1 дасгалжуулагч, 2 зөвлөх Герман улсад хүрэлцэн ирсэн.

Эхний хэдэн өдөр тоглогчид хоорондоо танилцаж, FairPlay-буюу шударга тоглолтын талаарх сургалт семинарт оролцлоо.

Урьдчилсан шатны шалгаруулалт Лхагва гарагт болсон. Хөвгүүдийн баг нь шинээр орж ирсэн залуу баг бөгөөд урьдчилсан шатанд 5-р байр, охидын баг амжилттайгаар 2-р байрт бичигдэж байна.

Тэмцээний хоёрдугаар хагас пүрэв гаригт эхэлж, баасан гаригт бүх багууд Проро арлаар аялж, Бямба гарагт плей-офф болон шигшээ тоглолтууд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bilguun(43.242.243.229) 2023 оны 08 сарын 22

Гөйхамшигтай байна

1  |  0
Top