ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөв

2023 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесусын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр /2023.07.12/ өндөрлөлөө.

Айлчлалынхаа хүрээнд Др.Тедрос А.Гебрейесус албан ёсны уулзалтууд хийж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”, Хурдан морины урилдаан Хүй долоон худагт үзэж сонирхов.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top