Өнөөгийн Орос орон

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Орос орон нам гүм, манайхтай адил хахирган хаврыг үдэж, дөнгөж  саяхнаас л зун эхлэв үү гэлтэй  илчит наран шарж эхэлжээ. Саяхан гэдэг нь ердөө зургаадугаар сарын 20-доор л тэнд дулаарч байгаа аж. Түүнээс өмнө цаг агаарын байдал эгээ л манайхтай адил байсан гэнэ. Укриантай хиллэдэг хилийн  зурваст тусгай ажиллагаа явагдаж буй гэх ч Орос оронд амгалан  тайван байдалтай, лав  манайх шиг талцал, хэрүүл алга. ОХУ-д цөөн хоног ажиллахдаа  стресс бухимдлыг  мэдэрсэнгүй. Москвагийн аль ч хэсэгт замын түгжрэл, зодоон цохионтой тааралдсангүй. Согтуу хөлчүү хүн үзэгдсэнгүй.

Хаа ч явсан хүмүүс нь найрсаг дулаан харилцаж, хоорондоо цагаанхан хошигнол хөврүүлэх аж. Монголчууд л сошиалд орос, укриан болж хоорондоо дайтаж, “буудалцаад” байгаа болохоос Орос орон дотооддоо маш нэгдмэл гэмээр эрхэмсэг хүчтэйгээр оршиж байна. Ийм л оронд хэдэн хоног ажиллаад Монголдоо буцаж ирээд нисэх буудлын 00-ын өрөө орох зуурт л бие биеэ түлхсэн хүмүүс, цаашлаад гар утсаа нээхэд хэрүүл, талцал, ерөөс шууд л стресс бухимдал нөмрөөд авах ажээ. Энэ байдалдаа ч бид дасчихаж. Цэргийн тусгай ажиллагаанд байгаа гэх хойд хөрш, Төв Азийн цээжинд амар амгалан тарвалзаж буй бидний хооронд  өдөр, шөнө шиг ялгаа захын жишээ татахад нэг иймэрхүү.

Орос оронд хөл тавьж буй монгол хүн бүрийн хамгийн түрүүнд зорьж очиж хүндэтгэл үзүүлдэг газар бол Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан  “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” дурсгалын хөшөө юм. Төр, засгийн удирдагчид айлчлалаар очих бүрдээ  цэцэг өргөж, зургаа татуулдаг уламжлал тогтжээ. Замын бартааг үл ажран их буу чирээд явж байгаа жижигхэн биетэй ч хүч чадалтай, эрэлхэг зоригт монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө  бол дэлхийн II дайны хүнд  жилүүдэд Монголын ард түмнээс  ЗХУ-д бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль, дулаан хувцас, хоол хүнсний хамт хүргэгдэж очсон хагас сая агт морьдын байгуулсан гавьяаг хойч үеийнхэнд  сануулж байдаг хүндэт дурсгал юм. Энэ хөшөөг босгосон цагаас эхлэн дээрх түүхийг ОХУ-д очсон хэн бүхэн, бусад улс орны төрийн тэргүүнүүд ч дурсах болсон гэдэг юм билээ. Нэг үгээр хэлбэл, Монгол гэж ямар улс, үндэстэн болох тухайд  монгол морьдын хөшөө тэнд томоос том сурталчилан байна. Тухайн үед БНМАУ /Монгол Улсын тэр үеийн нэр/ ердөө хоёрхон мянга орчим адуу тоолуулж байсан гэдэг. Гэтэл тэрхүү адууныхаа дөрөвний нэгийг нь фронтод бэлэглэж байж. Гэхдээ түүнээс ч өмнө XIII зууны үеэс монгол морьд Европ тивийг  туурайгаараа тамгалсан түүх бас бий.

ОХУ-аас хамгийн түрүүнд  сонирхол татсан зүйл бол тус улсын эдийн засаг байлаа. Тус улсад бараа таваарын хомсдол алга, эдийн засаг  нь тогтвортой байна. Үнийн өсөлтийг дор дор нь  зохицуулдаг. Тиймээс манайхтай адил  аль нэг бараа, таваарын үнэ тэнгэрт хадаж, хаданд гарна гэсэн ойлголт байдаггүй юм байна.

Ковидтой холбоотой эдийн засгийн хямрал, дээр нь цэргийн тусгай ажиллагаа, түүнээс болж  Европын холбоо, олон улсын зүгээс хоригт орсон гэхэд тус улсын эдийн засаг нь эхний улирлын байдлаар гурван хувийн өсөлттэй гарчээ. “Цаашдаа яах бол” гэсэн эргэлзээ, тээнэгэлзээ эдийн засагчдад нь байсан ч хямрал, хүндрэлийг огтхон ч ажраагүй гэдэг нь ажиглагдсан. Харин ч хоригт орсон явдлыг  давуу тал болгож, дотоодынхоо хүч,  боломжийг бүрэн дайчилж, үйлдвэрлэлээ хөгжүүлж чаджээ. Хувийн хэвшлээ дэмжиж, элдэв хяналт шалгалтаар саад тотгор учруулахгүй гэсэн зорилтыг төрөөс бодлогоор хэрэгжүүлж байгаа аж. ОХУ-д ковидын үед ч томоохон  бүтээн байгуулалтуудаа царцаасангүй. Тухайлбал, “Москва Сити” бизнес, худалдааны том цогцолборыг ашиглалтад оруулжээ. 68 давхар энэ том төв дотор дотоодын үйлдвэрлэгчдийн гаргасан шинэ брэндүүд үнэ, чанар бүх талаараа өрсөлдөж, зах зээлийн цэвэр өрсөлдөөн өрнөж  байна. Оросыг орхиж гарсан бизнесийн орон зайг дотоодын үйлдвэрлэл тэр дор нь нөхөж байна. Тухайлбал, Coca Cola гараад явангуут оросууд өөрсдөө “Добрый Cola” үйлдвэрлэж, “Mcdonalds”-ынхан Оросын зах зээлийг орхингуут үндэснийхээ хоолны сүлжээг бий болгох зэргээр дотоодын үйлдвэрлэл нь улам эрчимжжээ.

Иймд барууны эдийн засагчид Оросын эдийн засгийг өмнө авч үзэж байсан  жишгээс өөрөөр авч үзэх ёстой юм байна. Шинээр судлах шаардлагатай гэсэн үзэл хандлагыг дэвшүүлэх болжээ.  

Оросуудын зүгээс “Цэргийн тусгай” ажиллагаа хэмээн нэрлэсэн бусад орнууд дайн хэмээн буруутгаж буй Орос, Укрианы хооронд үүсээд буй асуудлын талаар “Орос улсад  цэргийн, эдийн засгийн, мэдээллийн, суртал нэвтрүүлгийн гэх мэт олон төрлийн дайн зэрэг явагдаж байна. Үүнээс нэг дайнд нь  Орос илэрхий ялагдаж байна. Энэ бол мэдээллийн дайн юм” гэж ажиглагчид хэлдэг. Үнэндээ хоёр улсын хооронд үүссэн асуудлын талаарх гол мэдээлэл барууны мэдээллийн томоохон порталууд, тэр дотроо CNN, BBC гэсэн сувгуудаар дэлхий нийтэд цацагдаж байна. Гэтэл Оросын мэдээлэл зөвхөн албан ёсны цөөхөн сувгаар цацагддаг.Тэр нь манай оронд ч  бараг  хүрч чадахүй байгаагийн дээр Монголын хэвлэл, мэдээлэл, судлаачид их төлөв барууны эх сурвалжаас мэдээлэл авч цацдаг тал ч  бий. Тэгвэл  Оросын талаар гаднын мэдээллийн сувгуудаар  цацагдаж буй мэдээллийн 70 хувь нь сөрөг мэдээллүүд байгаа гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн үед ОХУ-ын анхны хувийн томоохон телевиз “Большая Азия” Евразийн орнуудтай мэдээ, мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах болжээ. БНХАУ-ын телевизүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бол манай улсаас TV-2 телевизтэй хамтран ажилладаг. Улмаар МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны чиглэлээр ярилцаж байгаа аж. “Большая Азия” телевиз 2017 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Танин мэдэхүй, соёл, шинжлэх ухааны чиглэлээр мэдээ, мэдээлэл харилцан  солилцож, эерэг мэдээний урсгалд анхаарч байна. Иймд манай уран бүтээлч хамт олон ажлаа аз жаргалтайгаар хийж байна” хэмээн тус телевизийн захирал Александр Лебедев ярьж байлаа.

ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг сонирхоход  хэсэгчилсэн болсон хэсэгчилсэн бус дайчилгааны үеэр нийтдээ 300 мянган цэрэг татжээ. Цаашид дахин  дайчилгаа явуулах шаардлагагүй, үүнийгээ ард түмэндээ мэдэгдсэн. Хэрэв цэрэгт явах бол гэрээ байгуулж, хөлс мөнгийг нь тохирч байгаа. Инженер, техникийн мэргэжилтэй бол давуу тал болох бөгөөд цалин хөлс ахиу олгогдох  зохицуулалттай. Сүүлийн үед цэрэгт сайн дураараа явах хүмүүсийн тоо ч нэмэгджээ. Өнөөгийн байдлаар цэрэг татлага боллоо гэхэд явахад бэлэн 13 сая хүн  байгаа гэсэн мэдээлэл байна.

Ирэх жил ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Магадгүй сонгууль эхэлчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч улс төрийн үйл явдал талаасаа Кремль ажин түжин байна. Харин Улаан талбайгаар хүмүүс хөлхөж, Кремлийн ордны концертын их танхим 2024 оныг дуустал битүү тоглолттой байхаар цагаа нэгэнт товлож, тоглолтын зар сурталчилгаа цацагдаад эхэлжээ. Москвагаас Эрхүүгээр дамжин эх орондоо буцахын тулд 7-8 цаг нисэх тийм ч таатай санагдаагүй. Тийм болохоор удахгүй Москва-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болох таатай мэдээлэл дуулдсаныг дуулгая.

Эцэст нь Орос яах бол гэж үү, Уншигчдын зүгээс ийм асуулт тавьж байгаа нь мэдээж. Далдыг харагч биш учраас өөрийн үзсэн харсныг л сонирхуулсан төдий. Харин тэнд байх хугацаанд  зочид буудлын өрөөн дэх  телевизийн сувгийг хальт  эргүүлтэл Оросын сэтгүүлчид  Персийн одон орон судлаач, зурхайч Павел Глобагийн охин, зурхайч  Тамара Глобаг нэвтрүүлэгт урьж ярилцаж байгаагийн  зах зухаас хараад амжсан. Сэтгүүлчид түүнээс Укриан, Оросын хоорондох нөхцөл байдал, цэрэг, зэвсгийн үйл ажиллагаа хэзээ дуусах вэ, 2024 онд улс орнууд ямар байдалтай байх вэ гэхчлэн асууж, хатагтай Тамара Глоба хөгжилтэй, хошин байдлаар хариулж байгаагаас миний ойлгосноор бол Орос, Укрианы харилцаа 2024 он гэхэд төлөвшлийг олох ч тогтворгүй байдал 2034 он хүртэл үргэлжилнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байден, Д.Трамп нар сураггүй, харин  нэр нь тийм ч сүртэй дуулдаж байгаагүй шинэ залуу хүн гарч ирнэ гэж түүний зурхайд буужээ. Тамара Глобагийн аав Павел Глобагийн өндөр өвөө нь Гантөмөр гэж  монгол хүн байсан бөгөөд Персийн хааны зурхайч байсан.

Өдгөө нас сүүдэр 70 гарч яваа тэрбээр өөрийгөө орос,перс, монгол гээд маш олон цус холилдсон хэмээн хошигнодог юм билээ. Мэргэн уншигч та бүхэнд минь  интернэт хэмээх зах хязгааргүй орчин бэлэн байхад түүн рүү нэвтрээд дэлхий ертөнцийн нэг захаас нөгөөд хүртэл аялах, судлах  боломж нээлттэй тул дэлгэрүүлэн уншиж сонирхох биз ээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхэрхүү(202.126.90.2) 2024 оны 02 сарын 16

Чи.тэр⁸үмхий.оросруугаа.зайлаач.монгол.чамаар.дутах.уу.ха.ха

0  |  0
Зочин(103.140.10.215) 2023 оны 09 сарын 07

2-р дайнд Герман ялсан бол дэлхий ямархуу байх байсан бол?

1  |  1
Oros ylsan(202.21.108.20) 2023 оны 09 сарын 07

mongolchuud Orost ochihooroo mongoliig buteen baiguulsan mongolchuudiin jinhene etseg IH BAGSH LENIN bolon ERSEG STALINII hushuund murguj zurgaa avahuuldag daa.OROS ORON UURD MANDAN BADRAH BOLTUGAI

2  |  1
дашцэрэн дашдэлэг(66.181.180.254) 2023 оны 09 сарын 07

ямар сүрхий ульдаг хуцдаг жингэр вэ

3  |  3
Дайн(66.181.161.99) 2023 оны 09 сарын 07

Энэ доор Ирина (193.232.238.250)  5 цагийн өмнө бичсэн байгаа. Амар тайван, хөгжил цэцэглэл Москвад л байна. Сибир болон дорно зүгт хүмүүс амьдрах гэж ядарч байна, тэнд ямар ч өөрчлөлт хөгжил алга гм бичсэн байна.\n

1  |  0
Дайн(66.181.161.99) 2023 оны 09 сарын 07

Өнгөн дээрээ л ийм байгаа. Далддаа бөөн дарамт, стрэсс, нэг хүний дарангуйлал. Шүүмжлэвэл шорон явахад бэлэн шүү тээ. Дайнд Оросуудыг Беларус л дэмжиж байгаа. Дэлхийн бүх улс эсэргүүцэж байна. Манай дарга нар ч гөлөлзөөд л үгэнд нь орж байгаа.

5  |  2
PABDAH(66.181.184.66) 2023 оны 09 сарын 07

iim mal yum bichdeg setguulch ner zuusen humuus odoo amid bdagt gaihah yum. aluurchin oros oron shuu dee aluurchid magtaad saishaagaad bh yu bnaa. aluurchid mongolruu tsergiin tusgai ajilgaa geed orood irvel iimerhuu pizdaakuud tevreed avah yum bn l daa

1  |  6
Монголчууд(64.119.16.145) 2023 оны 07 сарын 02

2000 Адуу чинь тэр үеийн Монголын 1 баян айлын адуу шүү юу солиороод бгаа юм Фронтод 500.000 Адуу бэлэглэж байсан юм юмаа сайн судлаж бич доромжлоод бгаа юм уу !!! 500.000 агт хүлэг морь бол зөвхөн нэг жишээ нь

8  |  1
Зангараа(103.26.195.83) 2023 оны 07 сарын 02

Хөөрхий орос Иванууд арай л бүдүүлэг манай оркууд шиг гарууд.

4  |  2
Зочин (202.55.188.91) 2023 оны 07 сарын 09

Социализмын үеийн сонины сурвалжлагч Алтан москвад яваад ирсэн юм шиг санагдагчихлаа.

8  |  3
Багабанди (37.65.67.48) 2024 оны 02 сарын 16

Оросыг муулвал Ардчилагч, магтвал социализм коммунизм үнэртэж байна уу. Оросыг муулаад байгаа хүмүүс 2014 оноос хойш хэдэн Орос иргэн хүүхдүүд неонацистуудын гарт үрэгдсэнийг мэдэх үү. Бид энэ тусгаар тогтнол бүрэн эрхэт газар нутаг хэний хүчинд бүрэн бүтэн байгааг л сайн ойлгоорой.

11  |  6
зочин(192.82.84.43) 2023 оны 07 сарын 09

Sain saihan l baival boloodoo hu.

7  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 06 сарын 29

Хоёр мянган морьтой байсан гэнээ...

0  |  0
дайн(202.126.89.195) 2023 оны 07 сарын 02

цэргийн тусгай ажиллагаа нь жил гаруй үргэлжилж байгаа юу

2  |  1
Үнэн үнэн(66.181.161.38) 2023 оны 07 сарын 01

Ер нь дайнтай дайнгүй бусад орнууд угаасаа л зорчиход сайхан шүү дээ. Бүх юм хэвийн, хүмүүсийн тархи толгой нь эрүүл, товчхондоо хүн шиг хүмүүс байдаг. Оросдоо биш, угаасаа монголоос бусад газар хүн шиг байдаг. Бид хэд л нэг битүү мал адгууснаас ялгаагүй. Ганц хот нэртэй багширсан тосгоны бүтцээсээ салаагүй халтар хонхортоо майлалдаад л байж байдаг шүү дээ.

9  |  2
Үнэн үнэн(66.181.161.38) 2023 оны 07 сарын 01

Ер нь дайнтай дайнгүй бусад орнууд угаасаа л зорчиход сайхан шүү дээ. Бүх юм хэвийн, хүмүүсийн тархи толгой нь эрүүл, товчхондоо хүн шиг хүмүүс байдаг. Оросдоо биш, угаасаа монголоос бусад газар хүн шиг байдаг. Бид хэд л нэг битүү мал адгууснаас ялгаагүй. Ганц хот нэртэй багширсан тосгоны бүтцээсээ салаагүй халтар хонхортоо майлалдаад л байж байдаг шүү дээ.

0  |  1
Уншигч(64.119.24.174) 2023 оны 07 сарын 09

Зохиогчийн нэр нь хүртэл Үл харагдах шүү, ёстой хахаха шүү, оросууд жаргаад байгаа юм бол яагаад эх орноосоо зугатаагаад байгааг тайлбарлана уу. Тархи угаана аа гэж үүнийг л хэлдэг байх. Цаагуураа оросыг зөвтгөөд дэлхий нийтийг буруутгаад, хохироогоод байгаа юм байна.

6  |  5
Мояа Мона(77.24.7.205) 2023 оны 07 сарын 09

Оросын ард түмэн дэлхийн 2 дайныг нуруундаа үүрсэн баатарлаг гэшасс. Холбоотнуудынхаа л хүчээр ялсан юмшдээ. Энэ бичсэн нөхөр бол бас л хар багын Оросоор тархиа нүдүүлчихсэн, тэрнийхээ намаг балчигаас гарч чадахгүй л яваа хүн байна.

7  |  5
иргэн(59.153.112.142) 2023 оны 07 сарын 09

ард түмнээ араасаа дагуулаж чадаагүй төр хэзээ нэгэн цагт нуран унадаг жамтай , орос монгол 2 шиг ард түмнээ хуурч шулдаг , ядуу зүдүү байлгадаг улс энэ дэлхий дээр өөр хаач байхгуй

6  |  5
Ариунгэрэл.(124.158.65.131) 2023 оны 07 сарын 09

Бялдууч авилгач новшийн авгай гэдэг нь тодорхой. Дайн биш тусгай ажиллагаа гэж бичиж байгаа нь лаларын авгай гэдэг нь тодорхой. Украины эсрэг түрэмгий дайныг илтэд сайшаасан Үл -олдох авгайг олж Олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу хоригт энэ авгайг оруулах хэрэгтэй.

7  |  9
Зочин(139.5.219.231) 2023 оны 07 сарын 09

Соцлизм ханхалж байна энэ нийтлэлээс лав хөлсний бичээч байх

6  |  6
Зочин(45.117.35.14) 2023 оны 07 сарын 09

Ардчилал зах зээл гэж АНус шиг хуцвал чөлөөт үнэ гэж ийм айхтар юм байдгийг мэд,

4  |  1
слава(202.5.198.7) 2023 оны 07 сарын 09

монголоо марттал орос мэдээлэллээр бөмбөгдүүлсэн сэтгүүлч бна .....оросдоо амьдраач гичий минь\n

7  |  10
7(66.181.160.80) 2023 оны 07 сарын 09

Зөв бичижээ

4  |  3
Зөнч(103.212.119.203) 2023 оны 07 сарын 09

Цаг мөч бүрт цөөрсөөр байгаа иван шүтлэгт тэнэг сэтгүүлч байна,хөршөө цусанд умбуулж байхад түүнийг нь юу ч болоогүй мэт бичих гэж оролдсон нь тролл гэдгээ л харуулав. Яг Ц.Хулан шиг эргүү дагз \n

7  |  11
Ирина(193.232.238.250) 2023 оны 07 сарын 01

В целом страна живем спокойным ритмом, развитие и более благоприятная остановка только в Москве, в ней по прежнему собраны все финансовые и политические институты страны. Сибирь и Восток остаются на задворках и в них люди по прежнему вываживают, Причина банальна, нет выбора работы, не создают новые производства, есть прослойка пенсионеров которые готовы работать до 75 лет, но их поджимают молодые потому что для них не созданы вакансии.

6  |  0
Зочин(202.131.230.162) 2023 оны 07 сарын 09

Оросын ард түмэн дэохийн 2 дайныг нуруундаа үүрсэн баатарлаг, хөдөлмөрч, эх оронч, энх тайванч ард түмэн. Тийм ард түмэн дэлхийд өөр хаана ч байхгүй. За тэр суртал нэвтрүүлгийн хувьд аль 70 жилийн өмнө л барууныхан оросыг муулж л байсан өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг тэд ёстой нэг тоодог юм биш, Ёстой нөгөө жингэр хуцна, жингийн цуваа явна гэдэг л болдог юм билээ. Харин манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд тэнцвэртэй мэдээллийг хүргэж байхгүй бол муу үр дагуулж болохыг анхаарах хэрэгтэй.

11  |  6
зочин(66.181.182.126) 2023 оны 07 сарын 09

орос яах ч үгүй дээ бүх юмаа өөрсдөө үлйдвэрлэнэ хүнээс гуйх шаардлагагүй үр тариа ихтэй газар яахав дээ манайха шиг дандаа царай алдаж суух биш дээ

7  |  4
Дорж(192.82.86.209) 2023 оны 07 сарын 09

Ишш ийм арга ядсан юм бичиж байх гэж. Учир мэдэх Оросууд бол еер vзэл бодолтой байгаа шvv, ил гаргахаас айж байгаа болохоос

13  |  6
Top