Аль ордын бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Үзэсгэлэн гоо гэдэг харьцангуй ойлголт бөгөөд тив, улс орон болгонд өөрийн гэсэн өв тэгшийн “дүрэм”-тэй. Гэхдээ хаана ч очсон залуучуудын нүдийг татаж, сэтгэлийг ховсддог бүсгүйчүүл бий.

Сонирхолтой нь Жинлүүрийн орд хамгийн олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй гэнэ. Яагаад гэвэл энэ ордыг гоо сайхны тэнгэр Венера удирддаг. Венера бол Эртний Ромын гоо сайхны бэлгэ тэмдэг. Жинлүүрийн бүсгүйчүүд гоолиг бие, сайхан царайтай. Венера тэдэнд том нүд, гоё сайхан үсийг харамгүй заяажээ. Тэд стиль сайтай, загварлаг хувцаслах бөгөөд нас ахих тусам үзэсгэлэн нь нэмэгдсээр байдаг.

Жүжигчин жинлүүрүүд: Брижит Бардо, Катрин Денев, Моника Белуччи, Гвинет Пэлтроу, Белла Хадид.

Үхрийн орд ч мөн адил Венерагийн удирдлагад байдаг ч жинлүүрээс энгийн. Гэхдээ бусад ордоосоо илүү үзэсгэлэнтэй. Үхрийн бүсгүйчүүдийн нүд жинлүүрийнхээс бага зэрэг жижиг, бие нь арай “хөвсгөр” харагддаг. Таргалах магадлал өндөр ч үзэсгэлэн гоо нь хэвээр.

Алдартай үхрүүд: Жессика Альба, Мелания Трамп, Наталья Орейро, Адель, Пенелопа Крус, Ума Турман.

Загасны ордны бүсгүйчүүд эртний үлгэрийн дагина мэт үзэсгэлэн гоо. Тэдний харц ямар ч хүнийг соронз мэт татаж чадна. Харцанд нь агуулагдсан нууцлаг ертөнцийг нь тайлах гэж оролдоод олон залуу “живж” байсан түүхтэй. Загаснуудын хөдөлгөөн уян налархай. Тэднийг харж яруу найрагч, хөгжмийн зохиолчид онгодоо оруулдаг байсан, байсаар ч байна.

Алдартай загаснууд: Синди Кроуфорд, Дрю Берримор, Рианна, Шэрон Стоун, Ева Лонгория, Эмили Блант.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top