Автомашинаа гудамж талбайд асаалттай орхихгүй байхыг анхаарууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багт “Айлуудын гэрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эрэгтэй “Г” гэгч нь хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.

Иймд, иргэд та бүхэн хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх, хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналт, гэрэлтүүлэг хийж аюулгүй байдлаа хангах, гудамж талбай, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, хувцасны дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх, мөн тээврийн хэрэгслийг гудамж, талбайд асаалттай орхихгүй байх, цонх хаалгыг нээлттэй үлдээхгүй байх, камерын хяналт, харуул хамгаалалттай орчин, зогсоолд байршуулах, автомашинд хар хайрцаг /дүрс бичигч/, GPS суулгаж тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top