Сильвио Берлускони таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Италийн Ерөнхий сайд асан, хөлбөмбөгийн "Милан" багийн эзэн асан, "Монца" багийн эзэн Сильвио Берлускони өнөөдөр (2023.06.12) Миланы Сан-Раффаэле эмнэлэгт амьсгал хураалаа.

Тэрээр 87 настай байлаа. Corriere della Sera-д бичсэнээр Сильвио өнгөрсөн дөрөвдүгээр сараас эмнэлэгт хэвтэж байгаад 21 хоногийн дараа бие нь дахин муудсан тул өнгөрсөн Баасан гарагт дахин хэвтсэн юм.

Үхлийн шалтгааныг зүрх судасны өвчин, эсвэл амьсгалын замын асуудал гэж үзэж байна.

Берлускони 1986-2016 онд Милан багийн эзэн байсан. 2018 онд Монца багийг худалдан авсан юм. Тэрээр гурван удаа Италийн Ерөнхий сайдын албан тушаалыг хааж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top