Сорос эзэнт гүрнийхээ удирдлагыг хүүдээ шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

 

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос 25 тэрбум ам.доллар бүхий сангийн “эзэнт гүрнээ” хүү Алексдаа шилжүүлж байна.

“The Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, 92 настай Соросын “Нээлттэй нийгэм” сангийн ТУЗ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 37 настай хүү Алексыг сангийн даргаар сонгожээ. Тэрбээр мөн Соросын улс төрийн үйл ажиллагааны хорооны ерөнхийлөгчөөр ажилладаг байна. Ойрын жилүүдэд 25 тэрбум ам.долларын ихэнх хэсгийг “Нээлттэй нийгэм” санд шилжүүлэх гэнэ.

Алекс Сорос сангийн даргын албыг авснаас хойш хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа АНУ-ын зүүний хүчний улстөрчдийг дэмжинэ хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top