Ш.ЭНХИЙН-ОД "Сан Франциско донс" багийг сонголоо

Админ | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Ц.Энхтүвшин, Таван Цагариг

NCAA -ийн I дивизионы багт тоглосон Монголын анхны сагсанбөмбөгч Ш.Энхийн –Од NBA-ийн энэ оны драфтад нэрээ дэвшүүлсэн ч эргэн нэрээ татсан билээ. NBA-д тоглох боломжоо улам бататгах, илүү найдвартай үедээ драфтад дахин орох зорилготойгоор Америкийн оюутны нэгдүгээр дивизионд дахин тоглохоор шийдвэрлэсэн юм. Харин "Mongolian Mike" Шаравжамцын Энхийн-Од ирэх улиралд ямар их сургуулийн багт тоглох бол гэсэн асуулт сагсанбөмбөг сонирхогчид, фэнүүдийнх нь хувьд оньсого болон үлдсэн.

Тэгвэл Энхийн-Од Индиана, Мемфис, Небраска, Питтсбург, Сан Франциско гэсэн таван сонголтоос "University of San Francisco" их сургуулийн "San Francisco Dons" багт тоглохоор шийдвэрлэсэн болохыг ойрын эх сурвалж мэдээллээ.

Харин түүний шилжилтийг шинэ баг нь ирэх долоо хоногт албан ёсоор зарлах ажээ.

"Сан Франциско донс" баг нь NCAA нэгдүгээр дивизионы West Coast conference-д харьяалагддаг, NCAA -ийн хошой аварга ( 1955,1956 онд) болж байсан түүхтэй бөгөөд энэ багаас NBA-ийн 24 тоглогч "төрсөн" бөгөөд домогт Билл Рассель ( NBA-ийн 11 удаагийн аварга, таван удаа MVP, "Бүх оддын" тоглолтод 12 удаа шалгарч байсан) хамгийн тод "Дон" юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.121) 2023 оны 06 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Sainaa(124.158.64.199) 2023 оны 06 сарын 12

Huurhun huu daruuhan amjilt duu min Mongol ohintoi suuna shu

0  |  0
Top