ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 27

Аргын тооллын 5 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 8

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 05.01-20.37
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 5 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 8, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 1 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top